АНУ-ын эрүүл мэндийн албан эх сурвалжууд Zika вирусын халдвар нь жирэмсэн эмэгтэйчүүдэд ургийн гажиг үүсгэдэг болохыг зарлалаа
14-Apr-2016 425 0.0 0

April 13 (Reuters). АНУ-ын эрүүл мэндийн салбарын албан эх сурвалжаас  Zika virus-ын халдвар жирэмсэн эхчүүдийн урагт микроцефали болон бусад тархины төрөлхийн гажиг үүсгэж байгааг зарлалаа.

“Zika virus нь microcephaly ургийн гажигийн шалтгаан болж байгааг U.S. Centers for Disease Control and Prevention төв баттайгаар тогтоосон” гэж U.S. Centers for Disease Control and Prevention (CDC) төвийн захирал Tom Frieden Лхагва гаригт мэдэгдлээ.

АНУ-ын болон дэлхийн хэмжээний эрүүл мэндийн албан эх сурвалжууд Zika вирусын тархалт өндөр Бразил зэрэг улсуудад microcephaly аюулын дохио өгөхүйц хэмжээнд өсөн нэмэгдэж байгаа шинжлэх ухааны нотолгоог урьд өмнө нь үзүүлж байсан ч Zika вирусыг шийдвэрлэх үүрэгтэй гэж өнөөг хүртэл үзэхгүй байсан юм.

Урьд өмнө нь хэзээ ч шумууланд хажуулсанаар ургийн гажиг үүсэж байсан тохилдол байхгүй гэж Tom Frieden дурдсан байна.

Энэхүү түгшүүртэй мэдээ Брак Обамагийн засгийн газрын бэрхшээлтэй үетэй давхцаж байна. Учир нь ерөнхийлөгчийн зүгээс АНУ-ын нутаг дэвсгэрт нэгэнт нэвтэрсэн Zika вирусын халдвартай тэмцэх санхүүжилтийг Конгрессээр шийдүүлэх гэж оролдож байгаа юм. Ерөнхийлөгчийн ажлын албаны зүгээс Zika вирустэй тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлэх болон урьдчилан сэргийлэхэд 1,9 тэрбум долларын санхүүжилт Конгрессоор шийдүүлэхийг хүсч байгаа ч U.S. Centers for Disease Control and Prevention төвийн зүгээс Ebola вирусэнд зориулсан санхүүжилтийг тасалдуулахгүй байх зорилгоор санхүүжилтэнд хориг тавиад байгаа гэнэ.

Бразил улсын хувьд одоогоор microcephaly эмгэгийн 1100 тохиолдолд бүртгэгдээд байгаагийн дийлэнх хэсэг нь эхчүүд нь Zika вирусын халдвартай хамааралтай байгаа бөгөөд тандалд судалгааны явцад microcephaly-ын 3800 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.

 Centers for Disease Control and Prevention байгуулагын зүгээс жирэмсэн эсвэл хүүхэд тээхээр төлөвлөж байгаа эмэгтэй хүмүүсийг Zika вирусын халдвар бүртгэгдсэн 41 оронд аль болох зорчихгүй байхыг анхааруулж байна. Эрчүүдийн хувьд эдгээр орнуудад зорчихдоо бэлгийн хавьталд орох бол заавал бэлгэвч ашиглахыг зөвлөж байна.


Tag:гадаад үйл явдал, zika virus

Бусад мэдээлэл:






avatar