"ЭМЧИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ"-ийн шинэчилэлтийн талаар Нүүр Ам Судлалын салбарын холбоод, нийгэмлэгүүдийн хамтарсан хэлэлцүүлэг болно
14-Apr-2016 0.0 1

Монголын Шүдний Мэргэжилтэний Холбоо болон НАС-н мэргэжлийн холбоо, нийгэмлэгүүд хамтран "ЭМЧИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ"-ийн шинэчилэлтийн талаар чөлөөт хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулах гэж байна. 

Нүүр ам судлалын салбарт ажиллаж буй эмч мэргэжилтнүүд та бүхэн уг уулзалтанд өөрсдийн цагаа зохицуулан идэвхитэй оролцохыг уриалж байна. Эмч мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн нөхцөлд байдалд ноцтой хохирол учруулж болохуйц хуулийн заалтын талаар уг хэлэлцүүлэг дээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлж болохоос гадна  Эрүүл Мэндийн Эрх Зүйн Төвийн Тэргүүн , Монголын хуульчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Э.Ганбат эмч оролцох тул мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой..

 

Уулзалт: 2016 оны 04 сарын 19-ны өдөр 16 цагт Нүүр Ам Судлалын Сургуулийн 305 тоотод болно.


Tag:дотоод үйл явдал, эрүүгийн хуулийн шинэчилэлт

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar
Эмчийн хариуцлагын тухай биш шүү Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга шүү.
Бүх эмнэлгийн мэргэжилтэнгүүд хамаатай.
avatar