Хятадын судлаачид хүний өндгөн эсийг генийн инженерчилэлийн аргаар засварлах туршилтыг хоёр дахь удаагаа гүйцэтгэлээ
15-Apr-2016 0.0 0

БНХАУ-ын судлаачид хүний үр хөврөлийг генетикийн аргаар өөрчилж чадсанаа зарлалаа. Гэхдээ энэ удаагийн туршилт судалгаа нь энэ чиглэлээр хэвлэгдсэн хоёр дахь судалгаа бөгөөд өнгөрсөн жил Хяталын бас нэг өөр судалгааны баг цусны аюултай  хамшинж бүхий өвчтөний үр хөврөл дахь тухайн гажигийг нөхцөлдүүлж буй генийг сугалж авч засварлах оролдлого хийсэн юм.  Тэгвэл энэ удаа Guangzhou Medical University-ын судлаачид дээрхээс арай өөр туршилт хийсэн нь хүний үр хөврөлийг мутацид оруулж HIV тэсвэртэй болгох оролдлого хийжээ. Судалгаа харьцангуй амжилттай болсон ч хүний биед өсөж хөгжих боломжгүй өндгөн эсүүд ашигласан тул хүний биед орсоноор хэрхэн өөрчилөгдөх талын судалгаа дутуу учир тал хувийн амжилт үзүүлсэн гэж үзэж байгаа юм байна.

Энэхүү судалгаа нь  Journal of Assisted Reproduction and Genetics сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд судалгаанд үр тогтоох клиникийн 87 өвчтөний 213 үр тогтсон өндгөн эсийг ашигласан байна. Учир нь уг өндгөн эсүүд нь хромосомын гажигийн улмаас хүний биед өсөж үржих боломжгүй болох нь тогтоогдсон тул уг судалгаанд хандив болгон өгөгдсөн гэнэ. Судлаачид генийн инженерчилэлийн CRISPR аргачлалыг ашиглан үр хөврөлийн дотор генийн мутаци үүсгэсэн байна. Мутацийн гол зорилтот ген нь дархлалын эсийн ген CCR5 байсан бөгөөд түүнийг HIV тэсвэрлэх чадвартай болгох оролдлого хийсэн байна.

Судлаачид зорилтот 26 өндгөн эсийн 4 өндгөн эсэд нь төлөвлөгөөний дагуу мутацийг амжилттай гүйцэтгэж чадсан ба бусадууд нь төлөвлөгөөнөөс өөр төрлийн мутаци үүсгэж байсан байна. Супалгааны явцад ажиглагдсан сөрөг үр дагаварын талаар судлаачид ирэх жил тусад нь өгүүлэл хэвлүүлэх гэнэ. Судалгаа амжилттай болсон ч өндгөн эсүүд туршилтаас хойш 3 өдрийн дараа бүгд устсан байна.

“Судалгааны үр дүн нь нэг талаар тайвширал нөгөө талаар түгшүүр төрүүлж байна” гэж Калифорний Их Сургуулийн эсийн биологийн салбарын профессор   Dr. Peter Donovan хэллээ.

Туршилтын зарим нэг хэсэг амжилтгүй болсон шалтгааныг энэ салбарын судлаачид CRISPR генийн инженерчилэлийн аргыг хүний өндгөн эсэд ашиглах хараахан болоогүй байгаатай холбон тайлбарлаж байна. Гэвч ирээдүйд уг судалгааг үргэлжлүүлэхэд тулгарч байгаа нэг асудал нь хүний биеийн өндгөн эсийг туршилтанд ашиглаж болох эсэх асуудал гэнэ. АНУ, Их Британи зэрэг хөгжингүй улс орнуудад хүний биеийн эсийг генетикийн аргаар мутацид оруулах хувилах асуудал нь хуулиар хориотой байдаг байна.

“Хүний биеийн өндгөн эсийг засварлах цаг нь ирэхээс өмнө бид хүний биеийн өндгөн эсэд генийн инженерчилэлийн арга ашилах арга замын тухай илүү их суралцах хэрэгтэй байна” гэж  Dr. Peter Donovan үзэж байна.


Tag:судалгааны тойм

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar