European Association for Osseointegration (EAO)-ы 2016 оны EAO congress-ын бүртгэл эхэллээ
18-Apr-2016 181 0.0 0

PARIS, France: European Association for Osseointegration (EAO)-ы энэ жилийн 25 дахь удаагийн Их хурал Франц улсын нийслэл Парис хотод 9-р сарын 29-өөс 10-р сарын 1- хүртэл болох бөгөөд 6-р сарын 20 хүртэл урьдчилсан бүртгэлээ эхлүүлсэнээ зарлалаа. Энэ жилийн  EAO congress нь эмчилгээний төлөвлөгөө боловсруулалт ба шийдвэр гаргалтын үйл явцын талаар онцлон авч хэлэлцэх ба тухайн их хуралд зочиноор оролцсон шүдний салбарын мэргэжилтнүүд имплантын салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тархиа цэнэглэх боломжтой гэнэ.

Их хурлын шинжлэх ухааны хөтөлбөрийн зэрэгцээгээр олон улсад нэр хүндтэй илтгэгчдидийн оролцсон, нэр бүхий компаниуд ACTEON, Dentsply Sirona, GC Tech.Europe, Geistlich, Nobel Biocare, Osstell, Straumann болон Zimmer Biomet-ын ивээн тэтгэсэн симпозиумууд  9-р сарын 29-30 өдрүүдэд болно. Их хурлын 3 өдрийн турш гардан дадлагын сургалтууд үргэлжилэн болох тул та уг сургалтанд хамрагдсанаар тус салбарын экспертүүдийн удирдлаган дор хамгийн сүүлийн үеийн техник аргачлалыг эзэмших боломжтой.

Хэдийгээр EAO congress нь европ тивийн мэргэжилтнүүдэд зориулагдан зохион байгуулагдаж эхэлсэн ч өнөөгийн байдлаар Ази, Ойрх дорнот, Умард болон Өмнөд Америкийн оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. Иймд энэ жилийн EAO congress нь Япон улсыг зочин улсаар урьсан байна. Зочин орноор оролцож байгаагийн хувьд японы имплантын салбарын мэргэжилтнүүд тусгай секц зохион байгуулж өөрсдийн тус салбарт хүрээд байгаа ахиц дэвшлийн талаар таницуулахаас гадна Japan Corner үзэсгэлнгийн заланд Япон улсын үйлдвэрлэгчид өөрсдийн шинэ технологиудаа дэлгэн үзүүлэх гэнэ. Япон улсаас оролцох оролцогчид бүртгэлийн хураамж дээр тодорхой хөнгөлөлт эдлэнэ.

Их хурлын үндэсэн хэл нь Англи хэл байх боловч сарим нэг секцүүд Япон болон Франц хэл дээр орчуулгатайгаар өрнөнө.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг  www.eao-congress.com хаягаар авна уу

 

 


Tag:гадаад үйл явдал, EAO congress, конференц

Бусад мэдээлэл:






avatar