Ароно эмнэлгийн хамт олон Shud.mn сайтын үйл ажиллагааг дэмжиж хандив өргөлөө
18-Apr-2016 1691 4.7 0

Монгол улсын нийгэм эдийн засаг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгмийн шилжилт хийж байх хүнд хэцүү жилүүдэд шүдний тусламж үйлчилгээний салбарт бусад эмнэлгүүдээ манлайлан нээгдсэн хамгийн анхны хувийн шүдний эмнэлэг бол яах аргагүй МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ы доктор, профессор Ц.Норовпил багшаар удирдуулсан “Ароно” шүдний эмнэлэг юм.

30 орчим жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж олон мянган ард иргэдэд үйлчилж салбарын хамт олноо өнөөг хүртэл манлайлсаар яваа нь тус эмнэлгийн мэргэжилтэн боловсон хүчин өндөр түвшинд бэлтгэгдсэний баталгаа юм.  

АУ доктор, профессор Ц.Норовпил багш 2001-2003 онуудад Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа анх удаа нүүр ам судлалын салбарт веб сайттай болох санаачилга гарган бид хамтдаа www.shud.net сайтыг бүтээн онлайн орчинд байршуулж байсан юм. Мөн тухайн жилдээ тус албарт анх удаа өөрийн бие даасан МШМХ-ы шинжлэх ухаан, танин мэдэхүйн “ШҮД” сэтгүүлийг хэвлүүлэн гаргаж байлаа.

Хэдийгээр санхүүгийн хүндрэл бэрхшээлийн улмаас веб сайт сэтгүүл хоёр маань удаан хугацаанд үргэлжилж чадаагүй ч 2008 оноос Shud.mn нэртэйгээр дахин мэндэлж өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна.

АУ доктор, проф Ц.Норовпил багш “Ароно” эмнэлгийн хамт олон өнгөрсөн 8 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа манай сайтын үйл ажилагааг дэмжиж, цаашдын үйл ажиллагааны урам хайрлан сайтын үйл ажиллагаанд зориулан хандив өргөснийг нийт салбарын хамт олондоо дуулгахад таатай байна.  

АУ доктор, проф Ц.Норовпил багш болон “Ароно” эмнэлгийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!

Сайн үйлс бүхэн дэлгэрч номын цагаан буян аривжих болтугай!

Хүндэтгэсэн

Shud.mn сайтын ерөнхий админ

Ч.Гантөмөр


Tag:Ароно шүдний эмнэлэг, Shud.mn

Бусад мэдээлэл:






avatar