Innovation Dentistry сэтгүүл материал хүлээн авах хугацаагаа 4 сарын 22 хүртэл сунгалаа
19-Apr-2016 205 0.0 0

“Innovation” Dentistry сэтгүүл өгүүлэл авна

 

Анагаахын шинжлэх ухаан, нүүр ам судлалын салбарын өнөөгийн өнгө төрхийг илтгэх, энэ салбарт ажиллаж, суралцаж буй эмч, судлаач, оюутнуудыг дэлхийн анагаах ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад туслах, нотолгоонд суурилсан, дэвшилтэт урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, оношлогооны аргуудыг Монголд хөгжүүлэх зорилго бүхий цоо шинэ санаа шийдэлтэй улирал тутмын нүүр ам судлалын сэтгүүлийн энэ удаагийн дугаар удахгүй хэвлэгдэн гарах гэж байна. Иймд эрдэмтэн, судлаач та бүхнийг шаардлага хангасан материалыг хэвлэн нийтлүүлнэ үү хэмээн урьж байна.

 

Бүтээл авах сүүлийн  хугацаа: 2016 оны 04 сарын 22 өдөр 

 

Бүтээл илгээх:  электрон байдлаар  tsengelsaikhan@mnums.edu.mn

Бүтээлд тавигдах шаардлага

1.    Эрдэм шинжилгээний өгүүлэл (ЭШӨ) нь дараах хэсгүүдтэй байна.

·         Өгүүллийн нэр

·         Зохиогчийн овог нэр, утас

·         Өгүүллийн хураангуй (Монгол, Англи хэлээр бичигдсэн)

·         Түлхүүр үг (Монгол, Англи хэлээр бичигдсэн)

·         Судалгааны үндэслэл

·         Судалгааны арга, аргачлал

·         Үр дүн

·         Хэлцэмж

·         Дүгнэлт

·         Ном зүй

2.    ЭШӨ нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрс, зохиогчийн товч намтрыг оролцуулан 297x210мм (A4) хэмжээтэй 5 хүртэл хуудсанд багтаасан байна.

3.    Өгүүллийг зөвхөн MSWord 2003–аас хойших хувилбараар *.doc буюу *.docx өргөтгөлтэй форматыг ашиглан Arial фонтоор бичнэ.

4.    Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод  талаас 3 см; баруун, зүүн талаас 2.5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

5.    Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна.  Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

6.    ЭШӨ-ийн хураангуйг 15 мөр, 200 үгэнд багтааж Монгол, Англи хэлээр бичнэ.

7.    Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр, Монгол, Англи хэлээр бичигдсэн байна.

8.    Бүх математик бичлэгүүд MS Equition, MathType, LaTex програмаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 12pt өндөртэй байна. Томьёо нь дээд, доод талаасаа 12pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томьёоны  дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.

9.    Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй.

10. Ашигласан хэвлэлийн жагсаалт: VANCOUVER CITATION STYLE баримтлан бичнэ. дараах хаягаас харна уу. http://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK7256/

11. Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглэхгүй байвал зохино.

12. Зааврын дагуу бичигдсэн файлыг зарлагдсан электрон шуудангийн хаягаархолбогдох ажилтанд илгээнэ.

13. Сэтгүүлийн зөвлөл нь шаардлага хангаагүй өгүүллийг буцаах, зохих хэмжээнд хүртэл товчлох эрхийг эдлэнэ. ЭШӨ-д дээрх бүх шаардлагыг хангаж өгсөн хугацааг  сэтгүүлд ирүүлсэн  хугацаа гэж тооцно.


Tag:менежемент, innovation dentistry

Бусад мэдээлэл:






avatar