Европын улс орнуудын имплантын зах зээлийг Straumann, Nobel Biocare, Dentsply брэндүүд тэргүүлж байна
19-Apr-2016 252 0.0 0

Европын улсуудын хэмжээнд сүүлийн жилүүдэд эдийн засаг дахин сэргэж байгаатай холбоотой имплант эмчилгээний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Гэвч Европын зах зээл дээр имплантын бэрэндүүдийн эзлэх хувь хэмжээ өөр хоорондоо харилцан ялгаатай байгааг судлаачид мэдээллээ.

 iData Research судалгааны байгууллагаас Европын хэмжээнд имплант эмчилгээ, abutment болон computer- guided surgery-ийн тархалтын талаар хийсэн судалгааны тайландаа нийт тивийн хэмжээнд сүүийн 5 жилийн турш дээрх үзүүлэлтүүд өсөн нэмэгдэж эрэлт хэрэгцээ ихсэж байгаа нь Европын эдийн засгийн сэргэлттэй холбоотой болохыг тайлбарлалаа.

Гэсэн хэдий ч имплант эмчилгээний тархалт Европын улс орнуудын хувьд харилцан адилгүй байгаа ба Испани, Швейцарь, Герман, Скандинавын улс орнуудад имплант эмчилгээний нэвтрэлт өндөр дээд хэмжээнд байгаа бол Франц Их британи зэрэг томоохон улс орнуудад имплант эмчилгээний нэвтэрэлт төдийлөн хангалттай бус хэмжээнд байна. Судлаачдын үзэж байгаагаар Франц улсад имплант эмчилгээний эрэлт ихсэх нь зах зээлийн өсөлтөнд бүр илүү ихээр нөлөөлөх гэнэ.

Дээрх хугацаанд Швед, Герман, Нидерланд, Швейцарь улсуудын засгийн газраас имплант эмчилгээнд зарим нэг нөхөн төлбөр олгож эхэлсэн байна. Хэдийгээр ийнхүү нөхөн төлбөр олгоод байгаа ч имплант эмчилгээний өртөг түүнийг орлуулах альтернатив бусад эмчилгээнээс өндөр хэвээр байгаа гэнэ.  2005 оноос Нидерланд улс имплант эмчилгээний нөхөн төлбөр олгож эхэлсэнээс хойш тус улсад имплант эмчилгээний зах зээл өндөр хуртайгаар өсөн нэмэгдэж байна. Европын улс орнуудын хэмжээнд ихэнх эрүүл мэндийн даатгалын байгууллагууд имплантыг даатгалд хамруулдагүй боловч зарим нэг дээд түвшиний гэж хэлж болох бодлого баримталж байна. Гэвч Европын хэмжээнд маш цөөхөн хүн амд л уг бодлого хэрэгжиж байгааг тайланд дурдсан байна.

Европын тэргүүлэх Герман, Испани, Австри, Швейцарь улсуудын зах зээл дээр Straumann бэрэнд давамгай байрь суурь эзлэж байна. Үүний учир нь тухайлбал Герман улсад гэхэд Straumann компани хуучин загварын имплантуудаа чөлөөтэй шинэ төрлийн дээд зэргийн бат бөх  Roxolid® материалаар хийсэн имплантуудаар солих боломж олгосон нь өсөлтөнд томоохон хувь нэмэр оруулсан байна. Түүнчилэн  SLA® implant-ынхаа үнийг буулгасан байна.

Франц улсын хувьд Nobel Biocare брэнд тэргүүлэх байрь суурь эзлэж байгаа бол зах зээлийн эзлэх хувиараа Европын хэмжээнд Nobel Biocare бэрэнд Straumann-ы дараа хоёрдугаар байрт орж байна. Гуравдугаар байранд DENTSPLY Implants орсон ба тус имплантын брэнд нь  2011 онд Astra Tech имплантыг өөрийн болгосны дараа хурдтайгаар өсөн нэмэгдсэн байна. Их Британи улсын хувьд DENTSPLY Implants амжилттай ажиллаж Straumann бэрэндтэй хүчтэй өрсөлдөж байна.

Европын зах зээлд дээрх 3-аас бусад өрсөлдөгчидөөр BIOMET 3i, CAMLOG, Sweden & Martina, Zimmer Dental, MIS Implant, BEGO, Global D, Klockner, BioHorizons, Implant Direct, BTI, Phibo, MegaGen, Bredent, Osstem, Anthogyr, Medentis нарыг нэрлэсэн байна.

 


Tag:nobel biocare, Straumann, dentsply, шүдний имплант

Бусад мэдээлэл:






avatar