University of Hong Kong шүдний салбарын дэлхийн шилдэг сургуулиар шалгарлаа
22-Apr-2016 430 5.0 0

HONG KONG: QS World Universities Rankings-ын 2016 оны үзүүлэлтээр University of Hong Kong их сургуулийн Шүдний сургууль дэлхийн шилдэг сургуулиар шалгарлаа. Уг жагсаалтын хоёрдугаарт АНУ-ын University of Michigan орсон бол өнгөрсөн жилийн шилдэг сургуулиар шалгарч байсан Шведийн Karolinska Institutet 3-р байрт орсон байна.

University of Hong Kong-ын Шүдний сургууль нь 1982 онд байгуулагдсан бөгөөд тус улсын шүдний салбарын мэргэжилтнүүдийн дийлэнх хувь нь энэ сургуулийн төгсөгч байдаг. Өнөөгийн байдлаар Хонг-Конгийн        шүдний эмч нарын 3 хүн тутмын хоёр нь энэ сургуульд суралцаж болосврол эзэмшиж байгаа мэдээлэл байна. Тус сургууль нь БНХАУ-ын Хонг-Конгийн бүс нутгийн шүдний салбарын цорын ганц болосвролын тавлөрсөн байгууллага болохын хувьд төгсөлтийн өмнөх сургалт явуулахын зэрэгцээ шүдний чиглэлийн нийгмийн эрүүл мэнд,  хүүхдийн шүдний эмчилгээ, тулгуур эдийн эмгэг судлал, эндодонт, согог ба гажиг засал, эрүү нүүрний мэс заслын чиглэлээр төгсөлтийн дараах сургалт, судалгаа эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна.

Түүнчилэн шүдний эрүүл ахуйчийн сургалтыг эмнэлгийн нөхцөлд тулгуурлан явуулдаг. Саяхан тус сургууль анх удаа Хонг-Конг улсын Infection Control Teaching Suite буюу халдвар хамгааллын төвийг байгуулсан бөгөөд энэ төвд ирээдүйн шүдний эмч, эрүүл ахуйч нарт зориулсан гардан дадлагын сургалтуудыг явуулж байна.

Тус сургуулийн захирал Prof. Thomas Frank Flemmig ойрын хугацаанд шүдний сургууль томоохон хэмжээний үсрэнгүй өөрчилөлт хийхээр төлөвлөн ажиллаж байгаагаа дурдлаа. “Хонг-Конгийн хэмжээнд шүдний эмч нарын орон тоо дутагдалтай байгаа тул бид ирэх жилүүдээс төгсөлтийн өмнөх сургалтандаа илүү олон оюутан авна. Энэ жил гэхэд  Bachelor of Dental Surgery хөтөлбөрийн элсэгчид 40%-аар ихсэнэ” гэж тэрээр хэллээ.

Жил тутам гардаг их сургуулиудын түвшин тогтоох QS World University Rankings-д тухайн их сургуулиудын судалгааны далайц ба академик нэр хүндэд үндэслэсэн нийт 42 үзүүлэлтүүдийг харгалзан үзэж жагсаалт гаргадаг юм байна. Жагсаалтын зорилго нь ирээдүйн оюутан, судлаачидад зөв сонгол хийхэд нь туслах асуудал бөгөөд жагсаалтанд орсон үзүүлэлтүүд жил бүр баяжиж үзүүлэлт туус бүрийг харьцуулан харах боломж олгодог.


Tag:гадаад үйл явдал

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar