Имплант эмчилгээний талаар олон нийтийн дунд хэт буруу төсөөлөлтэй байдгийг судалгаагаар тогтоолоо
22-Apr-2016 1477 0.0 0

HONG KONG, China: Хятадын судлаачид тус улсын ард иргэдийн дундах имплант эмчилгээний талаарх ойлголт мэдлэгийн талаар мэдээлэл авах үүднээс судалгаа явуулаад судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь имплантын талаар маш буруу ойлголттой төдийгүй хэт өндөр түвшний төсөөлөлтэй байдгийг олж тогтоосон байна.

Энэхүү судалгаагаар судлаачид имплантын эмчилгээний өмнөх мэдээллийн байдал, имплант эмчилгээтэй холбоотой ойлголт, эмчилгээнээс гарах үр дүнгийн талаарх өвчтөний төсөөлөл зэргийг асуумжийн аргаар авсан бөгөөд судалгаанд 2014-2015 оны хооронд Хятадын өөр өөр бүс нутгуудад (Хонг-Конг, Сичуань, Жияньсу) амьдардаг 277 хүнийг хамрагдсан байна.

Судалгааны үр дүнгийн боловсруулалтаас харахад судалгаанд хамрагдсан 3 хүн тутмын нэг нь имплантын талаар буруу ойлголттой байна. Хүмүүсийн дунд байгаа буруу ойлголтуудыг авч үзвэл имплант нь хүний төрөлхийн шүдтэй харьцуулахад арчилгаа бага шаарддаг, имплант эмчилгээ нь шүдээ авхуулсан бүх хүнд хийх боломжтой, имплант нь хүний өөрийн шүднээс удаан хугацаанд орших чадвартай, имплант эмчилгээнд ямарч эрсдэлт хүчин зүйл болон хүндрэл байхгүй гэх мэт байлаа.

Ерөнхийдөө нас залуу (45-аас доош) боловсрол өндөр (баклавар болон түүнээс дээш) хүмүүс имплант эмчилгээний талаар илүү бодит ойлголттой байсан ба бага түвшний хүлээлттэй байсан байна. Имплант эмчилгээний талаарх мэдлэгийн түвшний талаар асуухад судалгаанд оролцогчдын 63% нь ерөнхий түвшний эдлэгтэй гэсэн бол зөвхөн 18% нь хангалттай мэдлэгтэй гэж итгэлтэйгээр хариулсан байна.

Энэхүү судалгаа нь  “What do patients expect from treatment with dental implants? Perceptions, expectations and misconceptions: A multicenter study” гарчигтайгаар Clinical Oral Implants Research journal-д нийтлэгдсэн байна.


Tag:судалгааны тойм, шүдний имплант

Бусад мэдээлэл:






avatar