Австралийн судлаачид хүний өөрийн эсээс ургуулан гаргаж авсан материалаар яс зөөлөн эд хэвлэн бүтээх 3D хэвлэгчийн технологи хөгжүүлж байна
25-Апр-2016 0.0 0

BRISBANE, Australia: Австралийн судлаачид эрүүний ясанд имплантын аргаар суулгах боломжтой хиймэл яс болон буйлны эд бүтээх зориулалт бүхий 3D хэвлэгчийн технологийг хөгжүүлж байна. Хэрэв энэ технологи амжилттай болвол өнөө үед хэрэглэгдэж байгаа хүний биенээс өөрийнх нь яс эд эрхтэнг шилжүүлэх мэс заслаас илүү эрсдэл багатай болж өвчтөний хувьд өвдөлт болон бусад сөрөг мэдрэмж багасах давуу талтай юм.

Энэхүү шинэ төрлийн технологийг Griffith University-ын 3 жилийн турш үргэлжилж буй өвчтөний өөрийн эсээс яс болон зөөлөн эд ургуулах төслийн хүрээнд бүтээж буй бөгөөд Menzies Health Institute Queensland-ын профессор Saso Ivanovski-ын тайлбарлаж байгаагаар хиймэл яс болон зөөлөн эд суулгах эрүүний тухайн хэсгийг сканнерпаж авсаны дараагаар тусгай зориулалтын биопринтер ашиглан яс, зөөлөн эд зэрэг бүтцүүдийг хэвлэж үйлдвэрлэх юм байна.

Энэ технологий практикт нэвтэрсэнээр эмчилгээний түвшин өнөө үед ашиглаж буй уламжлалт арга буюу биеийн өөр хэсгээс ясны эд болон эд шилжүүлэн суулгах аргачлалаас  чанарын өндөр түвшинд гарах бөгөөд үе болон зарим тохиолдолд гавлын яс хүртэл шилжүүлэх хүртэл хүнд хэлбэрийн хагалгааг хийх шаардлагагүй болно.

“Бие био инженерчилэлийн энэхүү шинэ төрлийн чиг хандлагыг ашигласнаар яс шилжүүлэн суулгахад эдэд бага гэмтэл учруулах шинэ аргачлалыг нэвтрүүлэх болно ” гэж Saso Ivanovski цохон тэмдэглэлээ. Өвчтөний өөрийн биеэс нь ургуулан гаргаж авсан материалыг эмчилгээнд ашиглах тул эд эрхтэний зүгээс тухайн эдэд сөрөг хариу урвал үзүүлэх нь бага байх ба үүний улмаас шинэ бүтэц нь орчины эдэд нийцэмжтэйгээр сайн тогтох боложтой гэж үзэж байна. “Эмчилгээний бүх үйл явцын төгсгөлд аль нь хуучин яс аль нь шинэ яс вэ гэдгийг ялган таних боломжгүй” гэж тэрээр хэллээ.

Энэ технологийн бас нэг давуу тал нь алс хол нутагт амьдардаг өвчтөнүүд төвлөрсөн томоохон эмнэлгүүдрүү яс болон эд шилжүүлэн суулгах мэс заслын хагалгааны төлөө ирэх шаардлагагүй болох гэнэ. Харин түүний оронд тухайн бүс нутгийнхаа эмнэлэгт гэмтэлтэй хэсгийн компьютер томограф зураг авхуулаад түүнийгээ илгээх боломжтой бөгөөд шинээр суулгах ясны эдийг 3D аргаар үйлдвэрлээд тухайн өвчтөнд илгээх боломжтой гэнэ.

Одоогоор энэхүү шинэ технологий нь клиникийн өмнөх туршилтын шатандаа яваа бөгөөд Saso Ivanovski профессорын үзэж байгаагаар ойрын 2 жилийн хугацаанд амжиж анхны өвчтөндөө суулгана гэлээ.


Tag:3D хэвлэгч, материал технологи

Бусад мэдээлэл:






avatar