Ярилцлага: Dr.Stavros Pelekanos “Машин хэзээ ч хүний гарыг орлож чадахгүй”
25-Apr-2016 407 0.0 0

Dr. Stavros Pelekanos бол нүүр амны согог засал, имплант, шүдний гоо сайхны салбарт олон улсад нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн эксперт юм. Тэрээр Europe Clinical Masters Program in Esthetic and Restorative Dentistry-ын шугамаар олон улсын хэмжээнд лекц уншиж, гардан дадлагын курсыг удирдан явуулдаг. Энэ удаа Dr Stavros Pelekanos сүүлийн үед имплантын салбарт гарч буй трэнд өөрчилөлтүүдийн талаар зарим чухал асуултууданд хариулт өглөө.

Dental Tribune International: Dr. Pelekanos эмчээ өнөөгийн имплант эмчилгээнд гоо сайхан буюу эстетик ямар үүрэг роль гүйцэтгэж байна вэ?

 Dr. Stavros Pelekanos: 80-90-ээд оны имплант эмчилгээ бол ясны асуудалд голлон анхаарч байсан. Өнөөг хүртэл олон жил мөрдөж ирсэн 1986 онд гаргасан Albrektsson-ын “амжилтай имплант”-ын шалгуур үзүүлэлтийг авч үзэх юм бол тэнд гоо сайхны асуудал огт тусгагдаагүй байгаа. Өнөөгийн нөхцөлд нүүр амны согог засалч эмч эмчилгээг эхлэхдээ ямагт ой ухаандаа гоо сайхны үүднээс шүдийг хэрхэн зөв байршуулах вэ гэдэг асуудлыг байнга санаж байх шаардлагатай болсон.

Сүүлийн үед шинэ технологи болон материалууд гарч байгаатай  холбогдуулан өвчтөн үйлчлүүлэгчидийн гоо сайхны холбогдолтой эмчилгээний үр дүнгийн төсөөлөл, хүлээлт улам ихсэж байна. Гэвч энэхүү технологийн инноваци шүдний эмнэлэг бүрт хүрч чадаж байна уу?

Эхний асуултынхаа хариултыг үргэлжлүүлье. Сүүлийн жилүүдэд шүдний салбарын мэргэжилнүүд имплантын талбарт хоёр томоохон асуудалтай нүүр тулгарч байгаагийн нэг нь имплантын буруу байршил нөгөө нь периимплантитын үрэвсэл бөгөөд хоёулаа засаж янзлахад маш түвэгтэй байдал үүсгээд байна. Өвчтөнүүдтийн хувьд эдгээр хүндрэлүүдийн талаар илүү их мэдээлэлтэй болсон тул эмчилгээний гоо сайхны үр дүн болон урьдчилан таамаглаж болохуйц нөхцөл байдлыг эмчээс шаарддаг болсон. Тэгвэл шүдний салбарт сүүлийн үед өндөр нягтралын  CBCT, CAD/CAM  digital planning аргачлалуудыг өдөр тутмын практикт өргөн хүрээнд ашиглаж эхэлсэн бөгөөд эдгээр нь эмчилгээний эрсдлийг бууруулж, гоо сайхны шаардлага, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллаагааг сайжруулахад тус нэмэр болж байна.

Шүдний салбарын дижитал тоног төхөөрөмжүүд нь шүд нөхөн сэргээх үйл явцыг өөрчилж байгаа ч тухайлбал амны хөндийн иж бүрэн нөхөн сэргээлтэнд сүүлийн үед ямар өөрчилөлт гараад байна?

Digital planning, дижитал хэв авалт, CAD/CAM technologies зэрэг нь имплантын салбарын үйл ажиллаагааг жинхэнэ утгаар нь өөрчилж байна. Эдгээрээс хамгийн чухал нь эмчилгээний өмнөх төлөвлөгөө сайн байх нь имплантыг зааврын дагуу зөв суулгах асуудалд дөнгөж суралцаж буй шинэхэн эмч, туршлагатай мэргэжилтэн хэн бүхэнд хамгийн чухал зүйл юм. Согог засалын дижитал урсгал  milled abutment зохиомжууд, immediate loading ашиглах, завсрын шүдэлбэр бэлтгэх зэрэг бүх асуудлыг эмчилгээний төлөвлөгөөнд тусгаж өгч болно.  Лабораторын нөхцөлд CAD/CAM ашигласнаар хүний зүгээс шалтгаалах алдааг багасгаж илүү том хэмжээний металл бэлдэц нөхөн сэргээлтүдийг, өндөр нарийвчилалтайгаар бэлтгэх боломжтой болоод байна. Иймд амны хөндийн иж бүрэн нөхн сэргээлтэнд тмоохон дэвшил гараад байна.

Таны туршлагаар имплантын бүрээсийг яг төрөлхийн шүд шиг харагдуулахад өнөөдөр байгаа олон аргачлалуудын аль арга зам нь хамгийн шилдэг гэж үзэж байна вэ?

Дижитал төхөөрөмжүүдийн хувьсгалаас шалтгаалахгүйгээр авьяаслаг шүдний техникчийн гарын урч чадвар бол нэн ялангуяа ганц ширхэг имплантын бүрээсийг төрөлхийн мэт харагдуулах үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай чухал хүчин зүйл юм.  Хүний хувийн авьяас чадварыг машин хэзээ ч орлож чадахгүй. Үүнийг амжилттай гүйцэтгэхэд анатоми, биологийн тухай мэдлэг бас мэдрэмж маш чухал. Имплантын бүрээсийг амьд мэт харагдуулахад нөлөөлдөг чухал хүчин зүйлсэд имплантыг зөв байрлал, яс болон зөөлөн эдийн ажилбарыг нягт нямбай гүйцэтгэх болон авьяаслаг шүдний техникч зэрэг хамаарна.

Зарим нэг мэдээллээр бол сүүлийн 5-6 жилийн дотор дэлхийн хэмжээнд имплант эмчилгээ одоогийнхоос хоёр дахин өсөн нэмэгдэх түүнийг дагаад мөн эмч мэргэжилтнүүдийн сургалтын хэрэгцээ ч өнөөгийнхөөс өсөн нэмэгдэх талаар ярилцаж байна. Та үүнтэй санал нэг байна уу?

Мэдээж, би шүдний чиглэлээр нэлээд өндөр түвшний сургалт явуулдаг Афины Их Сургуулийн Шүдний сургуулийн харьяалалтай хүний хувьд үүнтэй санал нэг байгаа. Гэсэн хэдий ч төгсөж гарч байгаа оюутнуудын хувьд харамсалтай нь өнөөгийн байдлаар имплант эмчилгээний хангалттай хэмжээний дадлага хийж чадахгүй байна. Энэ нөхцөл байдалд  их сургуулийн орчинд төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр аль эсвэл маш сайн зохион байгуулагдсан имплантын мастер түвшний хөтөлбөрүүд шүдний эмч нарт хэрэгцээтэй байгаа нь мэдрэгдэж байна.

Сүүлийн жилүүдэд шүдний гоо сайхны эмчилгээний салбарт өөр хоорондоо эрс ялгаатай хэд хэдэн коцепцүүд төрөн гараад байна. Тухайлбал bio-emulation ба smile design концепцүүд. Таныхаар аль концепц нь ирээдүйд шүдний гоо сайхны салбарт илүү их нөлөө үзүүлнэ гэж үзэж байна вэ?

Би нүүр амны согог заслчийн хувьд энэ асуултанд хариулахад эдгээр концепцуудад шинэ гэх зүйл юу ч байхгүй.  Согог заслын эмчилгээний тохиолдолд бүрт гоо сайхны суурь ойлголт, дүрмүүдийг ашигладаг. Тухайлбал шүдний байршил, харьцаа, хоршихуй, өнгө, дизайн. Гэвч шүдний салбарт дижитал төхөөрөмжүүд нэвтэрсэнээр ялангуяа шинэ эмч нарт эдгээр суурь дүрмүүдийг баримтлахад илүү хялбар дөхөм болсоор байна. Энэ нь bio-emulation концепцид ч хамаарч байна. Биологийн концепц бол шүдний салбарын эмнэлзүйн үйл ажиллагааг энгийн хялбар болгох, алдаа хүндрэлийг багасгахад чиглэгдсэн сайжруулсан материал болон технологиуд юм.

Шүдний тусламж үйлчилгээний салбарт шүдний гоо сайхны салбарын эзлэх байр суурийн талаар таны үзэл бодол юу вэ?

Шүдний гоо сайхны салбар буюу Aesthetic dentistry нь ихэнхдээ аль ч улс оронд хүлээн зөвшөөрөгдөөгүй тул тусгайлан зөвшөөрөл шаарддаггүй салбарт хамардаг бөгөөд нүүр амны согог заслын салбарын дагалдах салбар болж явдаг.

Миний хувьд ч Aesthetic dentistry-г бие даасан салбар байх ёстой гэж үзэхгүй байна. Орчин үеийн шүдний эмч зөвхөн нэгээр тогтохгүй олон салбарын хангалттай дадлага туршлагатай байх ёстой. Шүдний тулгуур эдийн эмчилгээний салбар, нүүр амны согог засал аль алинд нь шүдний гоо сайхны эмчилгээний салбарын тухай ойлголт нэн чухал хэрэгцээтэй.

Ярилцлага өгсөнд баярлалаа

 


Tag:Ярилцлага, Dr. Stavros Pelekanos

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar