Straumann компани Roxolid төрлийн имплантандаа насан туршийн баталгаа өгөхийн зэрэгцээ нэмэлт нөхөн олговор олгох болохоо зарлалаа
26-Apr-2016 0.0 0

MONACO: Монако улсад болсон International Osteology Symposium дээр имплантын салбарын глобал үйлдвэрлэгч Straumann компани Roxolid төрлийн имплантандаа насан туршийн баталгаа олгож хэрэв тухайн имплантанд алдаа гарвал түүнийг засах эмчилгээний төлбөрт мөнгөн тусламж үзүүлэх болохоо зарлалаа. Энэхүү мөнгөн тусламж нь тодорхой бүс нутгуудад хэрэгжих бөгөөд тухайн улс орнуудаас хамаарч ялгаатай байх ба дундаж төлбөр нь 910 Евро байх гэнэ.

Ерөнхийдөө Straumann компани нь өөрийн үйлдвэрийн имплантандаа насан туршийн баталгаа олгодог бөгөөд энэ нь имплантанд ямар нэгэн хүндрэл тохиолдсон үед тухайн имплантын титан, серамик, Roxolid зэргийг үл харгалзан үйлчилдэг байна. Тэгвэл шинээр гаргаж буй Lifetime Plus баталгаа нь зөвхөн Roxolid имплантын хүрээнд Европ, Умард Америкийн бүс нутгуудад хэрэгжих юм байна. Гэхдээ тухайн бүтээгдэхүүний заавар, зөвлөгөө, хэрэглэх заалтыг баримтлаагүй болох нь шинжилгээгээр тогтоогдвол Lifetime ба Lifetime Plus баталгаа үйлчилэхгүй.

Өнөөг хүртэл тухайн имплант эмчилгээнд хүндрэл үүсэн тохиолдолд гарах зардлыг эмчилгээ хийсэн эмч, өвчтөн хоёр хуваан төлөх зарчим үйлчилж байна. Иймд Straumann нь бүтээгдэхүүндээ насан туршийн баталгаа олгоын зэрэгцээгээр эмчилгээний төлбөрт нөхөн олговор олгож байгаа анхны компани болж байгаа юм.

Straumann компани нь Roxolid имплантыг анх 2009 онд зах зээлд нийлүүлсэн. Тус имплант нь эмчилгээнд ашиглагдаж ирсэнээс хойш механик үйлчилэлд тэсвэртэй, амьдрах чадвар өндөр зэрэг сайн үзүүлэлтүүдтэй болохыг нэлээд олон эмнэлзүйн туршилт судалгаагаар батлагдсан. Тиймдээ ч саяхан International Journal of Oral and Maxillofacial Surgery-д хэвлэгдсэн systematic review-д тус имплантын survival rate-ийг 97,8-98,4% болохыг тогтоосон байна. Мөн 2015 оны 10-р сарын BMC Oral Health journal-д нийтлэгдсэн бүрэн шүдгүй өвчтөнд суулгасан нарийн диамтетртэй титан болон zirconia имплантын 5 жилийн хугацаатай randomised controlled clinical trial судалгааны үзүүлэлтээр мөн survival rate нь өндөр болох нь тогтоогдсон.

Straumann имплантын баталгаа хэрэгжих бүс нутагт амьарч буй шүдний эмч нар Straumann имплантын салбар төвөөс энэхүү насан туршйн баталгааны нөхцөл болон гэрээний журам зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм байна.


Tag:Straumann, шүдний имплант, материал технологи

Бусад мэдээлэл:






avatar