Мэргэжлийн зэрэг олгох онолын шалгалтанд анхаарах зүйлс
26-Apr-2016 630 0.0 0

2016 оны 04 сарын 25-ны өдрийн ЭМХТ-тэй хамтарсан хурлаас

1.         2016 оны зэргийн шалгалтанд орох эмч нар Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын 2015 оны 03 сарын 16-ны өдрийн 97/56 тоот хамтарсан тушаалын дөрөвдүгээр хавсралтын дагуу батлагдсан шалгалтын төлбөрийг доорхи дансанд шалгалтаас өмнө тушааж баримт эсвэл холбогдох нотлох баримтыг онолын шалгалтанд ирэхдээ авчирна уу.

Дансны дугаар: 5028237091

Хүлээн авах банк: Хаан банк

Хүлээн авагч: Хонгорзул

Гүйлгээний утга:  нэр, РД бичих

Шалгалтын төлбөр: 185 000 төгрөг

 

2.         2016 оны зэргийн шалгалтанд орох эмч нар доорхи линкийн дагуу орж өөрийн овог нэр регистерийн дугаарыг давхар шалгана уу. Зөрүүтэй тохиолдолд МШМХ-ны нарын бичиг Ц.Хонгорзулд шалгалтанд орохдоо хэлж тэмдэглүүлэнэ үү.

http://www.chd.mohs.mn/images/pdf/litsenz/A.49.pdf

3.         Онолын шалгалт 80% нь мэргэжлийн 20 % нь хууль, эрх зүйн сорил ирнэ. Хууль эрх зүйн чиглэлээр доорхи материалын дагуу унших бөгөөд мөн ЭМХТ-н сайтад байрлах цахим сорилоос бэлдэж болно гэсэн зааварчилгаа өгсөн. Онолын шалгалтанд 85% тэнцэж, гардан шалгалтанд орох эрхтэй болно.

Эрүүл мэндийн тухай хууль

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль

Сэтгэц, донор, эмнэлэг, эмнэлэгийн хэрэгслийн тухай хууль,

ЭМСЯ-ны сайдын 2013 оны 446 тоот тушаал

4.         Шалгалтанд ирэхдээ дараах зүйлсийг бэлдэж ирнэ үү.

  • Иргэний үнэмлэх
  • Төлбөр тушаасан баримт болон нотлох баримт
  • балын харандаа НВ 2 /шар өнгийнх нь илүү сайн/
  • Баллуур
  • Харандаа үзүүрлэгч, эсвэл илүү нэг харандаа
  • Шалгалт эхлэхээс 30 мин өмнө шалгалтын байранд ирсэн байх

 

АМЖИЛТ ХҮСЬЕ ЭМЧ НАРАА

 

 


Tag:2016, Зэргийн шалгалт

Бусад мэдээлэл:






avatar