Нойрны эмгэгийн шалтгаант амьсгалын хэм алдагдал нь Азийн хүн амын дунд оношлогдохгүй байх нь элбэг байна
28-Apr-2016 0.0 0

SINGAPORE: Sleep-disordered breathing (SDB) буюу нойрны эмгэгийн шалтгаант амьсгалын хэм алдагдал өвчний тархалтыг тогтоох зорилготой судалгаа Сингапур улсад амьдран суудаг өөр хоорондоо яалгаатай Азийн үндэстэнүүдийн дунд хийгдсэн байна. Судалгаагаар нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 3 хүн тутмын нэг нь нойрны эмгэгийн шалтгаант амьсгалын хэм алдагдалтай байсан бөгөөд тэдгээр хүмүүсийн 90 гаран хувь нь өмнө нь огт Sleep-disordered breathing (SDB) гэсэн оношийн тухай сонсож байгаагүй байна.

Судалгаанд 21-71 насны нийт 242 хүн хамрагдсан бөгөөд SDB-ийн оношилгоог гэрийн нөхцөлд ашиглаж болох Embletta PDS digital recording device (ResMed) төхөөрөмж ашиглан гүйцэтгэсэн бөгөөд Аpnoea–hypopnoea index (AHI) үзүүлэлт 1 цагт 15-аас дээш тохиолдож буй нөхцөлд хүндэвтэр хэлбэрээс хүнд хэлбэрт шилжиж буй SBD гэж үзсэн байна.

Судалгаагаар хүндэвтэр болох хүнд хэлбэрийн SBD нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 30,5%-д тохиолдсон бол нойрон дунд амьсгал тасалдах эмгэг 18,1%-д нь тохиолдсон байна. Эдгээр хүмүүст apnoea–hypopnoea index (AHI) үзүүлэлт нэг цагт 15-аас их байсан боловч урьд өмнө нь ийм аргаар онош тогтоолгож байгаагүй байна.

Түүнчилэн судалгаагаар хүндэвтэр болон хүнд хэлбэрийн SBD-ийн тохиолдлууд үндэстэн яснтнууд дунд харилцан адилгүй байгааг тогтоожээ. Хятад үндэстнүүдийн 32,1% -д SBD тогтоогдсон бол Малай үндэстнүүд дунд 33,8%, энэтхэг гаралтай хүмүүсийн 16,5%-д тохиолдсон байна.

Судалгааны үр дүнд үндэслэн тус эмгэгийн оношлогооны нөхцөл байдлыг сайжруулах, үндэстэн болгонд харилцан адилгүй тохиолдож байгаа нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч шинэ төрлийн стратеги боловсруулах шаардлагатай байгааг судлаачид онцлон тэмдэглэсэн байна. Хэрэв энэ эмгэгийг огт анзааралгүй орхивол цаашид улам даамжиран чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчин, зүрхний өвчин эмгэг, зүрхний шигдээс болон таргалалт зэрэг эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгэх боломжтой гэнэ.

Уг судалгаа нь “Prevalence of sleep-disordered breathing in a multiethnic Asian population in Singapore: A community-based study”, гарчигтайгаар Respirology Journal-ын 2-р сарын 29-ы дугаарт нийтлэгдсэн байна.  

 


Tag:sleep apnea, судалгааны тойм, sleep-disordered breathing

Бусад мэдээлэл:






avatar