MIS Implants Technologies компани имплантын салбарт хувьсгал авчирах bone graft cement материалыг таницууллаа
28-Apr-2016 5.0 0

BAR LEV INDUSTRIAL PARK, Israel: 4MATRIX bone graft cement хэмээх шинэ төрлийн синтетик bone graft материал нь MIS Implants Technologies компаний хөгжүүлж буй инноваци бөгөөд нүүр амны согог заслын эмчилгээ болон имплант эмчилгээнүүдийн үед bone grafting хийх ажилбарыг маш ихээр хөнгөвчисөн бүтээгдэхүүний шийдэл болох нь тогтоогдоод байна. Хоёр фазын цэвэр кальцийн сульфат болон гидроксиапатитаас тогтох уг бүтээгдэхүүн нь хатууралтын хугацаа болон шимэгдлийн зэргийг урьдчилан тодорхойлох боломжтойгоороо онцлог юм байна. Энэхүү тусгай патент бүхий цемент материал нь одоогийн байдлаар АНУ-ын Food and Drug Administration-ы албан ёсны зөвшөөрөл болон Европын Холбооны CE чанарын тэмдэгийг аваад байна.

Энэхүү all-in-one инноваци шингээсэн бүтээгдэхүүн нь зориулалтын ухаалаг шпирицэнд савлагдсан байх тул ажилбар гүйцэтгэхэд хялбар. Согогтой хэсэгт шахах үед шууд холигдох бөгөөд өвчтөн болгоны имплантын эрэлт хэрэгцээнд тохирсон дээд зэргийн үр дүнг үзүүлдэг.

4MATRIX’-ын хосгүй инженерчилэлийн процесс нь ясны эдийн нөхөн төлжилтийг дэмжих, орон зайг дүүргэх гайхамшигтай композит graft material-ыг бүтээдэг. Энэ бүтээгдэхүүн нь бионийцэл дээд зэргийн сайн тул цус болон өсөлтийн факторууд маш түргэн хугацаанд нэвчиж ангиогенез, эсийн пролифераци ялгаран хөгжлийг дэмжиж өгдөг.

 4MATRIX cement-ийн нунтгийг ариутгасан цэвэр 0,9%-ийн уусмалаар зуурах бөгөөд бүрэн хэмжээний ус шингээсэн зуурмагийн ажилбарын хугацаа нь 3 минут байдаг. 4MATRIX нь цемент материалын давуу талыг өөртөө шингээсэн тул заавал менбран бүрхүүл ашиглах шаардлагагүй учир ажилбарын гүйцэтгэлийн хугацаа болон өртгийг хямдруулж өгсөн сайн талтай.

Optimal bone regeneration

Augmentation үйл ажиллагааны явцад 4MATRIX-ын biphasic calcium sulphate нэгдэл нь цус болон шүлсэнд цэврээрээ ялгарч яс болон ясны хальстай шүргэлцэх үед ясны өсөлтийн процессийг идэвхжүүлж өгдөг.

Optimal resorption rate

Biphasic calcium sulphate нэгдэл нь ясны хэлбэржих хурд (4-10 долоо хоног)-тай шууд хамааралтайгаар бүрэн хэмжээгээрээ задарч алга болдог бол гидроксиапатит нь удаан хугацаанд орон зайн дүүргэгчийн үүрэг гүйцэтгэж үлддэг.

Optimal stabilisation

Гипроксиапатит нэгдэл нь мөн шинээр үүсэн бий болсон ясны механикийн бат бэх байдал болон тогтвортой байдлыг хангаж өгдөг.

 


Tag:bone grafting, материал технологи, 4MATRIX bone graft cement

Бусад мэдээлэл:






avatar