Нобелийн Энхтайвны шагналт Malala Yousafzai Америкийн Шүдний Холбооны энэ жилийн Их хуралд зочиноор уригдаж илтгэл тавина
28-Apr-2016 0.0 0

CHICAGO, USA: Америкийн Шүдний эмч нарын Холбоо (American Dental Association) эмэгтэйчүүдийн боловсролын төлөө тууштай тэмцэгч, Нобелийн энх тайвны шагналт Malala Yousafzai энэ оны 10-р сарын 20-24 хооронд Коларадо мужийн Денвер хотод болох ADA-2016 их хуралд Алдар нэртэй хүмүүсийн тусгай илтгэлүүдийн хүрээнд уригдан ирж мэндчилгээ дэвшүүлэх болохыг зарлалаа. Өдгөө 18 настай тэрээр Талибанууд түнийг алахыг оролдсон мөчөөс дэлхий нийтийн анхааралд өртөж өнөөдөр хэдийгээр нас залуу ч Нобелийн энх тайвны шагнал хүртээд байгаа юм.

“Malala Yousafzai бол манай цаг үеийн хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг юм” гэж ADA-ийн ерөнхийлөгч   Dr. Carol Gomez Summerhays хэллээ. “Ердөө хоёрхон арван жилд багтах түүний амьдралд тулгарсан зүйлс, өнөөдөр хүрсэн амжилт зэрэг нь гүн гүнзгий бишрэл төрүүлдэг. ADA 2016 арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хэн бүхэн түүний өөрийнхөө амьдралын түүхийг ярихыг бодитоор нь ганц ч удаа болов сонсох боломжтой” гэж тэрээр хэллээ.

2012 онд Malala Yousafzai-г сургуулиас нь буцаж явах замд Талибанууд буудсан юм. Бууны сум түүний толгой, хүзүү мөрийг гэмтээсэнч азаар тэр халдлагаас амьд гарч чаджээ. Түүний аав нь Пакистаны боловсролын салбарт ажилладгийн хувьд Malala маш бага наснаасаа боловсролын хөдөлгөөнд татагдан орсон ба BBC агентлагийн Урду хэл дээрх салбарт зориулан блог нээж Талибаны дэглэм нь цахилгааны хязгаарлалт хийсний улмаас эмэгтэйчүүд боловсролд хамрагдах бараг боломжгүй болсон тухай бичиж эхэлсэн байна. Malala болон түүний аавд үхлийн аюул заналхийлж байсан ч сурах эрхийн тухай тасралтгүй тэмцсээр байлаа. 2011 онд тэрээр анх удаа Пакистан улсын Залуучуудын энх тайвны шагнал болон Олон улсын Хүүхдүүдийн энх тайвны шагналыг тус тус хүртсэн байна. 2012 онд болсон халдлагын дараа тэрээр гэр бүлийн хамт Их Британи улсад цагаачилсан. 2013 онд охидуудын боловсролын нийгэм болон эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар мэдлэг олгох зорилго бүхий Malala Fund байгуулагдсан. 2014 онд тэрээр Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн бөгөөд шагналын 1,1 сая долларыг Пакистан улсад охидуудын дунд сургууль барих үйлсэд хандивласан байна.

2013 онд TIME сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр тодруулсан бол  Amnesty International байгууллага Ambassador of Conscience Award ашгналаар шагнасан. Тэрээр мөн I Am Malala олон улсын бестселлерийн зохиогч бөгөөд дэлхийн 27 улсад орчуулагдан хэвлэгдсэн.

Malala Yousafzai дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа хүмүүст боловсрол олгох үйлсийн төлөө өнөөг хүртэл тэмцсээр байна.

 

 


Tag:гадаад үйл явдал, ADA Meeting-2016, Malala Yousafzai

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar