VOCO халдвар хамгааллын болон цаг уурын шаардлага хангасан шинэ төрлийн ISO-pak савлагааг бүтээгдэхүүний шугамдаа нэвтрүүллээ
02-May-2016 0.0 0

Шүд нөхөн сэргээх материалын үйлдвэрлэлийн дэлхийн манлайлагчдын нэг Герман улсын VOCO фирм чанарын хяналтын дараагийн үе шатанд хамаарах шинэ төрлийн ISO-pak савлагааг бүтээгдэхүүний шугамдаа нэвтрүүлсэнээ зарлалаа.

Тус фирмийн Grandio,GrandioSO композит материалууд шинэ төрлийн nano-ORMOCER Admira Fusion бүтээгдэхүүнүүд ISO-pak савлагаатайгаар гарч байгаа ба үйлдвэрээсээ өндөр битүүмжилэлтэй, материал болгонд тус бүрт нь зориулсан нэр, дуусах хугацаа, өнгө, ажилбарын хугацаа, хадгалах заавар  зэрэг мэдээллийг агуулсан мөнгөлөг цаасан шошготой юм байна.

ISO-pak савлагаа нь халдвар хамгааллын шаардлагыг өндөр хэмжээнд хангасан учир эмчилгээ болгон дээр тасдаж хэрэглэсэн бүтээгдхүүнийг дахин ариутгах зардлыг хэмнэх сайн талтай гэнэ.

ISO-pak савлагааны бас нэг давуу тал нь агаарын чийгийг тусгаарлах чанар юм. Агаарын чийгшил их байвал тасдаж хэрэглэсэн композит материалууд нь  хэт нунжгай наалдамхай болох бага бол хатуурах зэрэг сөрөг нөлөөтэй байдаг бол ISO-pak савлагаа нь материалын консистенц төлөв байдал байнга нэг түвшинд байх боломж олгоно. Иймд тухайн материалыг хүйтэн сэрүүн бүсийн хуурай уур амьсгалтай өвлийн улиралд ч дулаан бүсийн чийглэг уур аьсгалтай улс оронд ч нэг төлөв байдалтайгаар ашиглаж болох гэнэ.

 


Tag:VOCO, технологийн мэдээлэл, ISO-pak

Бусад мэдээлэл:






avatar