Монголын Эрүү Нүүрний Мэс Засалчдын Нийгэмлэгийн VIII чуулган болно
02-May-2016 0.0 1

Монголын Эрүү Нүүрний Мэс Засалчдын Нийгэмлэгийн VIII чуулган УНТЭ-ийн Эрүү Нүүрний Мэс Заслын тасгийн 45 жилийн ойг давхцуулан хамтарсан хуралдаан хийнэ.

 Хурал “Хамтын ажиллагааг дэмжиж амжилтанд хүрэх” гэсэн нэрийн доор зохион байгуулагдах бөгөөд та бүхний сонорт дэлхийн өнөөгийн орчин үеийн мэдлэг мэдээлэлийг хүргэхээр Канад, Япон, БНСУ, Тайвань, Литва улсаас эрүү нүүр, толгой хүзүүн мэс заслын тэргүүлэх эмч, профессоруудыг урьж ирүүлэхээр болоод байна.

Мөн улсын болон хувийн хэвшлийн тасаг нэгж, эмнэлгүүдээс аман болон ханын илтгэлүүд тавигдаж өөрсдийн ур чадвар, арга барил, туршлагаа хуваалцана. Уншигдах сэдвүүд: амны хөндийн мэс засал, эрүү нүүрний мэс засал, ортогнатик, пластик, толгой хүзүүн нөхөн сэргээх мэс засал, шүдний имплант гэх мэт.

Хурал 2016 оны 9 дүгээр сарын 30-ны 8:00–18:00 хооронд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн С блокын 4 давхарт Хурлын Зааланд

Оройн хүлээн авалт 19:00–22:00 хооронд Улаанбаатар зочид буудлын (урьдчилсан байдлаар) ресторанд болно.

 

Та бүхэн бидэнтэй холбогдож

•             Аман болон ханын илтгэлийн удиртгал (abstract)

•             МЭНМЗН (MAOMS) болон Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл (Mongolian Journal of Clinical Medicine) хамтрах гаргах албан ёсны сэтгүүлд судалгаа, эмнэлзүйн тохиолдол өгүүлэл илгээнэ үү. Бид засварлан, хянах тул электрон байдлаар 2016 оны 9 сарын 1-ээс өмнө  davaadorj.dent@gmail.com хаягт илгээнэ үү).

 

Жилдээ ганц болдог эрүү нүүрний мэс заслын салбарын цорын ганц хуралдаа идэвхтэй оролцохыг нийт зохион байгуулагчдын өмнөөс урьж байна.

Хурлын төлбөр:

Эмч нар              60.000₮              

Резидент эмч    30.000₮              

Оройн хүлээн авалт       70.000₮              

2 кредит сертификат,

MAOMS & Mongolian.Journal.Clin.Med,

хурлын сэргүүл дагалдана

 

ХОЛБОО БАРИХ:

СБД, Зориг гудамж 2, УНТЭ, Эрүү Нүүрний Мэс Заслын тасаг

Утас: 99634121, 93039090,  89039929

Вэб: www.maoms.mn,  

и-майл:  davaadorj.dent@gmail.com


Tag:Монголын Эрүү Нүүрний Мэс Засалчдын, конференц, дотоод үйл явдал

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar
Alaan bolhiim bn daa
avatar