Чихрийн шижин өвчин ба амны хөндийн эрүүл мэндийн хоорондын уялдаа хамаарлын талаарх JSDEI Symposium Сингапур улсад анх удаагаа боллоо
04-May-2016 704 0.0 0

2016 оны 1-р сарын 15 өдөр Сингапур улсын Swissotel The Stamford-д Sunstar Foundation ба Harvard Medical School –ын Joslin Diabetes Center-ын хамтарсан чихрийн шижин ба амны хөндийн эрүүл мэнд, хоололтын чиглэлээр шүдний мэргэжилтнүүд болон анагаахын салбарын мэргэжилтнүүдэд мэдлэг олгоход чиглэгдсэн Joslin-Sunstar Diabetes Education Initiative (JSDEI) symposium боллоо.

Уг арга хэмжээнд нийтдээ 419 эмч мэргэжилтнүүд ирж оролцсон нь хүлээгдэж байсан үр дүнгээсээ давсан үзүүлэлт юм. Нийтдээ 200 гаран шүдний эмч нар, ерөнхий мэргэжлийн эмч нар, хоол тэжээл судлаачид, эм зүйчид, сувиалагч, амны эрүүл ахуйчид, судлаачид Ази тивийн өнцөг булан бүрээс цугласан байлаа. JSDEI symposium анх 2008 онд АНУ-ын Чикаог хотод зохион байгуулагдаж эхэлсэнээс хойш өнөөг хүртэл 19 удаагийн арга хэмжээ зохион байгуулагдаад байгаа бөгөөд АНУ, Япон, Швейцарь, Итали, Герман, Испани, БНХАУ зэрэг улсуудад зохион байгуулагдсан байна. Өнгөрсөн удаагийн арга хэмжээнүүдэд нийтдээ 7000 гаран шүдний салбарын мэргэжилтнүүд хамрагдсан байна.

Сингапур улсад зохион байгуулагдсан арга хэмжээ нь "Treatment and Prevention of Diabetes in Asia, and the Cutting-Edge Research and Clinical Results of General and Oral Health" уриан дор болсон бөгөөд  (1) "Diabetes and its Complications", (2) "Diabetes and Oral Health", (3) the "Patient's Role in Diabetic Control" гэсэн 3 секцэд хуваагдсан байна. Хуралдаануудад Joslin Diabetes Center-ийн захирал проф George L. King, Harvard Medical School-ын анагаах ухааны салбарын ассистант проф Dr. William C. Hsu, University at Buffalo-ын Oral Biology and Microbiology and Immunology салбарын проф Dr. Robert J. Genco нарын зэрэг  олон улсын 11 илтгэгч хүрэлцэн ирсэн байна.

Sunstar Foundation-ы тухай

Sunstar Foundation нь олон нийтийн дундах амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор 1977 онд байгуулагдсан бөгөөд энэ чиглэлээр дэлхийн олон оронд төрөл бүрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Sunstar Foundation-нь Япон улс төдийгүй  гадаад улс орнуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулж нийгмийн бүхий л хэсгүүдэд хүрч үйлчилдэг.

2008 онд Joslin Diabetes Center-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсанаар oslin-Sunstar Diabetes Education Initiative (JSDEI) олон улсын симпозиумыг хамтран зохион байгуулах болсон.

Joslin Diabetes Center-ийн тухай

Joslin Diabetes Center нь чихрийн шижин өвчний судалгаа шинжилгээ, сургалт танин мэдэхүй, эмчилгээ үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн алдартай төв юм.

Тус төв нь 1898 онд Elliott P. Joslin эмчийн санаачилгаар байгуулагдсан ба хэдийгээр Harvard Medical School дээр үйл ажилагаагаа явуулдаг ч ашгийн бус бие даасан үйл ажиллагаа бүхий төв юм.

 

 

 


Tag:JSDEI Symposium, Singapore, гадаад үйл явдал, sunstar foundation

Бусад мэдээлэл:






avatar