Ivoclar Vivadent фирмийн Monobond Etch & Prime шилдэг бүтээгдэхүүний Innovation Award шагнал хүртлээ
04-May-2016 5.0 0

'Monobond Etch & Prime нь дэлхийд анхдагч гэж хэлж болох self-etching glass-ceramic primer юм. Хамгийн анх IDS 2015 үзэсгэлэн яармаг дээр нээлтээ хийснээс хойш олон хэрэглэгчдийн сэтгэлийг зүй ёсоор татаад байна. Тэгвэл энэ бүтээгдэхүүн нь өөрийн гайхамшигт шинж чанараараа Шүдний материал тоног төхөөрөмжийн салбарын шилдэг бүтээгдэхүүнд олгодог Innovation Award шагналыг хүртлээ.

Ivoclar Vivadent компани нь glass-ceramic гадаргууд нэг үе шаттайгаар etching хийх технологийг амжилтай хөгжүүлж буй анхны үйлдвэрлэгч юм. Энэ ч утгаараа Monobond Etch & Prime бүтээгдэхүүнийг Инноваци гэж үзэж байна. Уг бүтээгдэхүүн нь худалдаанд гарсаны дараа зах зээлд маш түргэн хугацаанд өргөн хүрээнд тархаж чадсан нь бүтээгдэхүүний шинж чанар онцгой давуу байсных гэж үзэж байна.

Тухайн жилийн хамгийн шилдэг бүтээгдэхүүний Innovation Award шалгаруулалтанд мянга мянган шүдний эмч нар саналаа өгдөг.  Санал өгсөн эмч нарын дийлэнх хэсэг нь Monobond Etch & Prime-ыг “Materials and Instruments” ангилалын хамгийн шилдэг бүтээгдэхүүн гэж үзсэн байна.

“Monobond Etch & Prime бүтээгдэхүүн маань нээлтээ хийгээд удаагүй байхдаа ийнхүү innovation awards хүртэж байгаад бид бүхэн баяртай байна” гэж Ivoclar Vivadent AG (Liechtenstein)-ы Global Marketing хариуцсан захирал Armin Ospelt хэллээ.

“Энэхүү шагналыг хүртэж байгаа нь бид хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн бүтээгдэхүүнийг нийлүүлж чаджээ гэж үзэж байна” гэж тэрээр мөн нэмж хэллээ


Tag:Monobond Etch & Prime, Ivoclar Vivadent, технологийн мэдээлэл

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar