Глобал шүдний эмнэлгийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд манай сайтын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахаар боллоо
04-May-2016 4897 0.0 0

Нүүр ам судлалын салбарт шинэ тутам байгуулагдсан ч салбарын хүрээнд дэвшилтэт шинэ технологиудыг нэвтрүүлж, маркетингийн шинэлэг санаа, санаачилгуудыг өрнүүлж идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдийн нэг нь Глобал шүдний эмнэлэг юм.

Глобал шүдний эмнэлгийн хамт олон өөрсдийн санаачилгаар Монголын нүүр ам судлалын салбарт мэдээллийн эх сурвалж үүсгэхээр ажиллаж буй бидний хичээл зүтгэлд хувь нэмэр оруулах үүднээс Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд манай сайтыг дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.

Тус эмнэлэг нь байгуулагдсан цагаас асрамжийн газар, сургууль цэцэрлэгүүдэд жилдээ 1-2 удаа тогтмол үнэгүй үзлэг оношилгоо хийж тусламжийн гараа сунгадаг нийгмийн хариуцлагатай хамт олон юм байна. Төр засгийн бодлого сул, өргөн дэлгэр газар нутагтай цөөхөн хүн амтай манай улсын хувьд шүдний урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо сайн дураараа хийж гүйцэтгэх нь иргэдийн амны хөндийн эрүүл мэндэд оруулж буй томоохон хувь нэмэр юм.

Тус эмнэлгийн хамт олон нь өнгөрсөн хугацаанд салбарын хэмжээнд хэдийнээ байр сууриа олж иргэд, хүн амд хүрч өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ Монгол улсад нэртэй томоохон аж ахуйн нэгжүүдтэй гэрээний дагуу хамтран ажилладгийн нэг нь Юнител групп юм.

Мөн АНУ-ын Засгийн газар Монгол улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны томоохон төсөл болох Peacecorps байгууллагын 150 гаруй эмч, сайн дурын ажилчдын амны хөндийн эрүүл мэндийн үзлэг оношлогоог гүйцэтгэх сонгон шалгаруулалтанд тус хамт олон шалгарч хамтын ажиллагааны гэрээг байгуулсанаар 1 жил гаран болж байгаа юм байна.

Тус эмнэлэг нь АНУ-ын Zimmer имплантын компаний монгол дахь албан ёсны гэрээт төлөөлөгчөөр ажилладаг. Имплантын салбарын тэргүүлэгчдийн нэг Zimmer компани нь өнгөрсөн жил тус салбарын лидерүүдийн нэг Biomet3i-тай нэгдэн ZimmerBiomet нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.

Хэрэв танд шүдний эм, материал, багаж хэрэгсэл шаардлагатай бол тус эмнэлгийн хамт олон захиалгаар түргэн шуурхай нийлүүлж өгөхөө амлаж байлаа.

Глобал шүдний эмнэлгийн хамт олонд нийт уншигч, дэмжигчдийнхээ өмнөөс ажлын өндөр амжилт хүсье.

Shud.mn ерөнхий админ

Ч.Гантөмөр

Глобал шүдний эмнэлэг


Tag:мэдээлэл, Глобал шүдний эмнэлэг, Шүдний эмнэлэг

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar