Ойрын жилүүдэд лазер эмчилгээний технологи болон эрүүл мэндийн аялал жуулчилалын салбарын эрэлт өсөн нэмэгдэх гэнэ
09-May-2016 605 0.0 0

ALBANY, USA: Зах зээлийн судалгааны Transparency Market Research байгууллагын тайланд дурдсанаар шүдний тоног төхөөрөмжийн глобал зах зээлийн багтаамж 2011 онд 5,5 тэрбум USD байсан бол 2018 онд 7,6 тэрбум USD болж өсөх бөгөөд жилийн дундаж өсөлт 2012-2018 онд 4,7% байх гэнэ. Технологийн инновациуд, шүдний эрүүл ахуйн талаарх мэдлэг мэдээлэл дээшилж байгаа нь энэхүү өсөлтөнд нөлөөж байгаа ч шүдний тоног төхөөрөмжийн анхдагч хөрөнгө оруулалт урьдын адил өндөр хэвээр байна. Энэхүү тайланд шүдний дүрс оношлогооны тоног төхөөрөмж, лабораторийн төхөөрөмжүүд, амны эрүүл ахуй арчилгааны зэмсгүүд гэсэн төрлүүдээр тухайлан тайланг гаргасан байна.

Бизнесийн зөвлөгөө үзүүлэгч Grand View Research фирмийн урьдчилсан таамаглалаар шүдний тоног төхөөрөмжийн зах зээл 2020 онд 8,45 тэрбум USD хүрэх бөгөөд жилийн дундаж өсөлт 8,2% байна гэж үзсэн байна.

Дээрх хоёр төрлийн байгууллагын гаргасан тайланд хоёуланд нь шүдний эмчилгээний аялал жуулчилал, шүдний гоо сайхны эмчилгээний хамрах хүрээ нэмэгдэж байгаа, оношлогоо эмчилгээний технологиуд сайжирч байгаатай холбоотойгоор тоног төхөөрөмжийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгааг дурдсан байна. Хоёр тайлангаас хоёулангаас нь харахад ойрын жилүүдэд шүдний эмчилгээний салбарт лазерийн технологийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэхээр байна. Энэ нь уг технологийн эдэд бага гэмтэл учруулдаг шинж чанартай холбоотой гэнэ. Хүн амын насжилттай холбоотой бас нэг гарч буй өөрчилөлт нь ойрын жилүүдэд хиймэл шүдэлбэрийн салбарын эрэлт хэрэгцээ улам өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Умард Америк тив нь уламжлал ёсоор бол шүдний тоног төхөөрөмжийн зах зээлийн тулгуур зах зээлд тооцогддог бол сүүлийн жилүүдэд Ази номхон далайн зэх зээлийн өсөлт өндөр хурдтайгаар өсөн нэмэгдэж байна. Энэ бүс нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дэд бутцүүд шинэчилэгдэн сайжирч байгаатай холбоотойгоор шүдний тоног төхөөрөмжийн эрэлт хэрэгцээ өндөр байна. Иймд ирэх жилүүдэд Ази номхон далайн зэх зээл бусад зах зээлээ манлайлан гарч ирэх трэнд ажиглагдаж байна. Дэлхий даяар шүдний салбарын өвчтөнүүд сүүлийн жилүүдэд Ази номхон далайн бүс болон Зүүн Европын улс орнуудыг эрүүл мэндийн аялал жуулчилалаар зорих болсон нь шүдний имплант болон нүүр амны мэс заслын өртөг хямд, үйлчилгээ сайн байгаатай холбоотой байна. Энэ нь мөн зах зээлийн эрэлт хэрэгцээг өсөн нэмэгдэхэд нөлөөлөх гол хүчин зүйл болж байна.

Transparency Market Research-ийн тайланд тухайн компаний санхүүгийн хүчин чадал, бизнесийн стратеги, бүтээгдэхүүний нэр төрөл, ойрын хугацаанд хийгдсэн хөгжил дэвшил зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шүдний салбарын глобал үйлдвэрлэгчидээр Carestream Dental, GC Corporation, Henry Schein, Danaher Corporation, DENTSPLY Sirona, Planmeca, BIOLASE, Ivoclar Vivadent ба A-dec-ийг нэрлэсэн байна.


Tag:менежемент, зах зээлийн судалгаа

Бусад мэдээлэл:






avatar