АНУ-ын University of California, San Francisco (UCSF) OPRA Osseointegration Surgery ортопед мэс заслыг амжилттай гүйцэтгэлээ
10-May-2016 0.0 0

Мэдрэлийн гаралтай ховор төрлийн хорт хавдрын улмаас баруун хөлийнхөө дийлэнх хэсгийг тайруулсаны дараа George Kocelj нэлээд олон төрлийн протез туршиж үзсэн боловч амжилтгүй болсоор байлаа. Гэвч саяхан түүний хавдрын эмчилгээний хяналтыг гүйцэтгэж буй USCF Анагаах ухааны төвийн ортопед мэс заслын төвийн профессор Richard J. O’Donnell, MD түүнд эмчилгээний шинэ дэвшилтэт аргачилал болох Osseoanchored Prosthesis for the Rehabilitation of Amputees (OPRA)-ыг хэрэглэж үзэхийг санал болгосон байна.

OPRA implant нь бид бүхний сайн мэдэх osseointegration-ы нэг салбар болон хөгжиж буй эмчилгээний төрөл бөгөөд хүний ясанд шууд холбоо үүсгэдэг имплант бүхий протезууд юм. Протезууд нь ясанд оссеоинтэгрэшн үүсгэж холбогдох тул бусад төрлийн протезуудын үед гардаг өвдөлт болон таагүй байдал үүсгэх зовиурууд байхгүй байдаг байна.

АНУ-ын  Калифорни Сан-Францискогийн Их Сургууль (UCSF)  нь оссеоинтэгрэшний онолыг нээгч “имплантын эцэг” хэмээн нэрлэгддэг Per Ingvar Brånemark -ийн хүү Rickard Brånemark, MD, PhD, MSc-ийн хөгжүүлж буй OPRA programme-ийг Амеикийн хэмжээнд хэрэгжүүлж буй анхны их сургууль боллоо. Ортопед мэс засалч, судлаач Rickard Brånemark-нь тус их сургуульд 2 жилийн хугацаатайгаар урилгаар ажиллаж байгаа ба түүний хувьд ортопед титан имплантын туршилт судалгааны чиглэлээр 25 жил тасралтгүй ажиллаж байгаа туршлагатай нэгэн юм. OPRA implant нь өнөөг хүртэл дэлхийн нэлээд олон оронд ашиглагдаж байгаа бөгөөд өнгөрсөн оны 6-р сард АНУ-ын US Food and Drug Administration байгууллагаас албан ёсны зөвшөөрлөө авсаны дараа АНУ-ын хэмжээнд хүн дээр хийгдэж буй анхны мэс засал нь энэ юм.

Осеоинтэгрэшний онолыг Rickard Brånemark-ы эцэг Per Ingvar Brånemark 1950-аад оны дунд үед нээж титанан биет хүний ястай холбогддог болохыг тогтоосон. Энэхүү технологийг шүдний салбарт өргөн хүрээнд ашиглаж сая сая хүмүүсийг шүдтэй болгоход ашиглаж байна. Хүү Rickard Brånemark нь хиймэл эрхтний ортопед эмчилгээний төвийг үүсгэн байгуулж Европ, Ази, Австрали, Өмнөд Америкийн олон оронд үйл ажиллагаагаа явуулж байна.

OPRA implant-ыг хоёр үе шаттай мэс заслын аргаар суулгадаг.

АНУ-ын анхны өвчтөн болох George Kocelj-ы мэс заслыг 4-р сарын 26-ы өдөр O’Donnell, Brånemark ба Rosanna L. Wustrack, MD эмч нар гүйцэтгэсэн бөгөөд хоёрдугаар мэс заслыг 2016 оны намар хийхээр төлөвлөөд байна.


Tag:гадаад үйл явдал, OPRA implant, Rickard Brånemark

Бусад мэдээлэл:






avatar