Финляндын Planmeca фирм шинэ төрлийн 3-D printer бүтээснээ танилцууллаа
11-May-2016 0.0 0

HELSINKI, Finland: Финландын шүдний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч Planmeca фирм өөрийн бүтээгдэхүүний нэр төрөлдөө нэгэн шинэ төрлийн бүтээгдэхүүн буюу Planmeca Creo 3D принтерээр баяжуулсанаа зарлалаа. Энэхүү 3D принтер нь шүдний лабораториуд, томоохон шүдний эмнэлгүүдэд шүдний splint, ажлын загвар, surgical guide бэлтгэхэд ашиглах боломжтой гэж тус компани мэдэгдэж байна.

Planmeca Creo нь технологийн хувьд сүүлйн үеийн digital light processing technology ашигладаг бөгөөд ямар нэгэн биет дүрсийг ultraviolet-curable resin материал ашиглан хэвлэдэг. 3-D printer нь зориулалтын программ хангамжтай ба тэр нь тухайн принтэрээ дагалдаж ирнэ.

Компаний мэдээлж байгаагаар 3D принтер нь ойрын хугацаанд шүдний салбарын бусад үйлчилгээнүүд тухайлбал түр ломбо, гажиг заслын загвар зэргийг загваржуулах чадалтай болох гэнэ.

“3D принтер бол шүдний салбарын ирээдүй юм. Шүдний лабораториуд томоохон шүдний эмнэлгүүд үүнийг ашигласнаар өөрийн бүтээмжийн чадвараа өсгөөд зогсохгүй үр ашгаа дээшлүүлэх болно” гэж Planmeca фирмийн Dental Care Units ба CAD/CAM тоног төхөөрөмжийн салбар хариуцсан захирал Jukka Kanerva хэлж байна. “3D принтер өнөө үед шүдний салбарт шийдвэрлэх үүрэг рольтой болж ирж байгааг бид мэдэрч энэ бүтээгдэхүүнээ гаргалаа” гэж тэрээр нэмж хэллээ.

Planmeca Creo одоогийн байдлаар урьдчилсан захиалга авч байгаа ба зургадугаар сараас эхлэн худалдаанд гарах гэнэ.

 


Tag:3D printing, Planmeca, технологийн мэдээлэл

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar