How meta-analytic evidence impacts clinical decision making in oral implantology: a Delphi opinion poll
11-May-2016 658 0.0 0

Vienna, Austria: Энэхүү судалгаа нь сүүлийн үеийн шинжлэхухааны хэвлэл дээр нийтлэгдэж байгаа meta-analytic evidence буюу мета анализийн нотолгоонууд нь шүдний имплантын салбарт эмч нарын шийдвэр гаргалтанд хэрхэн нөлөөлж байгааг судлаж тогтооход чиглэгдсэн байна.

Судалгааны аргачлалаар ашигласан Delphi opinion poll санал асуулга нь Австри, Герман, Швейцарийн Имплантын холбоодын “Next Generation” их хурлаар батлагдаж гарсан бөгөөд имплант эмчилгээний өдөр тутамд тулгардаг асуудлуудыг багтаасан 20 асуултаар эмч нарын үзэл бодлыг судалдаг байна. Судалгааг хийхийн тулд эхлээд дээрх хорин асуултыг шууд асуух (uninformed decisions) дараа нь шижлэх ухааны хэвлэлүүдээс авсан Level I түвшний нотолгоог үзүүлсэний дараа дахин асуух (informed decisions) мөн шинжлэх ухааны нотолгоо хангалттай байгаа эсэх, сэтгэл ханамж ямар байгаа зэргийг асууж тусгадаг байна.

Судалгааны үр дүнгээс харахад uninformed decisions –ын дараа шинжлэх ухааны нотолгооны үр дүнд (informed decisions) судалгаанд хамрагдагсадын 37% нь өөрийн үзэл бодлоо өөрчилсөн байна. Uninformed ба informed decisions-ын хоорондын зөрүү нь нотолгооны хангалтгүй байдалтай шууд хамааралтай (P = 0.014, 49% change of opinion vs. 26% on topics rated as sufficiently backed with evidence). Шинжлэх ухааны нотолгоо хангалттай байгаа эсэхийг зөвшөөрч байгаа эсэх асуудалд 8 сэдэв (40%) нь хангалттай, 3 асуудал дээр эргэлзээтэй, 5 асуудал дээр нотолгоо байхгүй байна гэж үзсэн байна.

Эндээс судлаачдын дүгнэлтээр шинжлэх ухааны сэтгүүлүүдэд гарч буй Meta-analytic шинжлэх ухааны нотолгоо нь имплантын салбарт эмч нарын эмнэлзүйн шийдвэр гаргалтанд хангалттай нөлөө үзүүлж байна нэн ялангуяа хоёрдмол утгатай, эргэлзээтэй, шинжлэх ухааны нотолгоо дутмаг тохиолдлуудад хүчтэй нөлөөлж байна гэж үзсэн байна.


Tag:oral implantology, судалгааны тойм, Research

Бусад мэдээлэл:






avatar