Амны хөндийн дижитал сканнерүүд (intra-oral scanners)-ийн зах зээлийн эрэлт хэрэгцээ өндөр байна
12-May-2016 444 0.0 0

SAN JOSE, USA: Зах зээлийн судалгааны Credence Research компаний мэдээлж байгаагаар intra-oral scanner буюу амны хөндийн дижитал сканерүүдийн зах зээл 2014 оны байдлаар 55,3 сая USD байсан бол 2015-2022 онуудад 13,9%-аар өсөх хандлагатай байгаа гэнэ. Энэхүү дэвшилтэт технологийн сканнерүүд нь дижитал хэв авалтанд ашиглахад хялбар, өндөр нарийвчилалтай, зургийг 3 хэмжээст үзүүлэх боломжтой зэрэг олон давуу талтай тул шүдний эмнэлэг болон лабораториудын өдөр тутмын үйл ажиллагаанд өргөн хүрээнд нэвтэрээд байна.

Хэдийгээр дижитал сканнерууд нь тун саяхнаас шүдний салбарт хэрэглэгдэж эхэлсэн ч шүдний мэргэжилтнүүд түүнийг уламжлалт аргаар хэв авах техникийн оронд хэрэглэхээр тааламжтайгаар хүлээн аваад байна.  Credence Research мэдээллээр дижитал сканнерууд нь ойрын ирээдүйд улам өндөр нарийвчилалтай болж, ашиглахад хялбар хөнгөн жинтэй болох гэнэ. Бас нэг өөр таатай мэдээлэл нь дижитал сканнерүүдийг уламжлалт CAD/CAM технологи болон сүүлийн үеийн 3D printing салбарт аль алинд нь ашиглах боломжтой гэнэ. Сүүлийн жилүүдэд үнэ хямд 3D принтерүүд зах зээлд ихээр гарч ирсэн нь дижитал сканнеруудын хувьд нягт хамтран ажиллах боломж олгож байна.

Дижитал сканнерийн технологийг CAD/CAM тай хослуулан бүрэн шүдэлбэр, хэсгийн авагддаг шүдэлбэр, inlay, Veneer, bridge, crown бэлтгэх боломжтой. Хэрэв өвчтөн шүдээ хаяж гээлээ гэхэд тухайн шүдэлбэрийн дижитал мэдээлэл хадгалаастай байгаа тул ердөө 24 цагийн дотор шинэ шүдэлбэр бэлэн болох боломжтой. Дижитал сканнер гарахаас өмнө эмч нар хэв авахын тулд эхлээд урьдчилсан байдлаар хэвээ аваад түүнээсээ тусгай халбага бэлдээд дараа нь ажлын хэвээ авах зэргээр маш их цаг хугацаа зарцуулдаг байсан. Мөн авсан хэвнээс загвар цутгах, түүн дээрээ лавай дэрлэг бэлтгэх, шүд өрөх гэх мэт шүдэлбэр бэлтгэхэд маш олон дамжлага дамжиж удаан хүлээх шаардлагатай байсан бол дижитал сканнерүүд практикт нэвтэрсэнээр энэ олон шат дарааллыг алгасах боломж олгосон юм.

Амны хөндийн дижитал сканнерууд нь өөрийн дагалдах программ хангамж, дэлгэц зэрэгтэйгээ нэг иж бүрдэл болдог тул анхны худалдан авах үнэ нь нэлээд өртөг өндөрт тооцогддог. Гэвч сүүлийн жилүүдэд 3Shape’s TRIOS ба Carestream’s CS 3600 сканнерийн системүүд үнээ хангалттай хэмжээнд буулгаад байгаа бөгөөд илүү хурдан, өндөр чанартай, нарийвчилсан скан хийх боломж олгож байна. Тайланд дурдсанаар бол дижитал сканнерууд цаашдаа үнэ өртөгөө хямдруулах нь зэх зээлийг улам өргөн хүрээнд тэлэх боломж олгоно гэсэн байна.


Tag:digital dentistry, intra-oral scanners, технологийн мэдээлэл

Бусад мэдээлэл:






avatar