University of Bristol-ын судлаачид СУПЕР ХЛОРГЕКСИДИН гарган авах төсөлдөө 1 сая фунтын хөрөнгө босгож чадлаа
13-May-2016 481 0.0 0

BRISTOL, UK: University of Bristol амны хөндий болон бие эрхтэн тогтолцоонй халдварын голомтуудтай тэмцэхэд зоиулагдсан шинэ технологийг зах зээлд нийлүүлэх зорилтын хүрээнд 1 сая орчим фунт стерлингийн судалгааны тэтгэлэг хүлээн авлаа. Тус Их Сургуулийн судлаачид ердийн хлоргексадины үйл ажилагааг сайжруулсан Pertinax хэмээх бодис бүтээх төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд судлаачдын үзэж байгаар энэхүү шинэ төрлийн бодис нь ердийн хлоргексадинаас хэд дахин өндөр түвшний сайжруулсан үйлчилгээтэй байх гэнэ.

Pertinax Pharma төслийн баг тун саяхан Английн технологийн салбарын хөрөнгө оруулагч Mercia Fund Management байгууллага болон старт ап төслийг дэмжигч Innovate UK ба нэрээ хэлэхийг хүсээгүй бусад хөрөнгө оруулагчдаас судалгааны төсөлдөө 900 000 фунт стерлингийн хөрөнгө оруулалт татаж авлаа. Тус төслийн багийн ахлагч Pertinax Pharma компанийг үүсгэн байгуулагч Dr Michele Barbour нь University of Bristol-ын Шүдний сургуулийн биоматериалын салбарын ахлах лектор бөгөөд шүдний салбарт хамгийн өрнөг хүрээнд ашигалгддаг материалыг илүү сайжруулан хөгжүүлэх төсөл дээр тус компани анх удаагаа санаачилга гарган ажиллаж байгааг дурдлаа.

“Бид Pertinax-ын хүчин чадалд үнэхээр сэтгэл хангалуун байгаа” гэж Dr Michele Barbour хэллээ.

Chlorhexidine нь нянгийн гаралтай халдвартай тэмцэх урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглагдаж буй практикт шалгарсан хамгийн сайн бодис юм. Шинээр бүтээж буй Pertinax бодис нь оригинал хлоргексадины адил нянгийн эсрэг үйлчилгээтэй боловч анхдагч хувилбараасаа үйлчилгээний хугацаа нь илүү богино байх гэнэ. Цаашдаа энэ бодисыг мөн ломбоны цементүүдийн найрлаганд оруулж өгөх бөгөөд ингэснээрээ шүдний ломбоны хамааралтай хүндрэлээс сэргийлэх сайн талтай болох гэнэ.

“Pertinax Pharma компани нь маш хүчтэй менежементийн баг болон инноватив бүтээгдэхүүнүүдийнхээ тусламжтайгаар халдвар хамгааллын чиглэлээр өргөн хүрээнд ажиллах хүчин чадалтай бөгөөд мал эмнэлэг, гоо сайхан төдийгүй гэр ахуйн бүтээгдэхүүний чиглэлээр ажиллах байх” гэж  Mercia Fund Management хөрөнгө оруулагч байгууллагын менежер Dr Brijesh Roy эмч үзэж байна.

 


Tag:хлоргексидин, chlorhexidine, технологийн мэдээлэл

Бусад мэдээлэл:






avatar