FDI expert conference: Ахмад настнуудын амны хөндийн эрүүл мэнд
16-May-2016 0.0 0

LUCERNE, Switzerland: Энэ сарын 3-5 өдрүүдэд FDI World Dental Federation-ын зүгээс  Oral Health for Ageing Populations (OHAP) сэдвээр 3 өдрийн конференц зохион байгууллаа. Уг конференц нь зөвхөн урилгаар оролцох цөөн тооны хүмүүсийн хүрээнд болсон бөгөөд “Life-long oral health: A fundamental human right” асуудлын хүрээнд төвлөрөн хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Уг арга хэмжээнд World Health Organization (WHO)-ы төлөөллийг оролцуулан дэлхийн өнцөг булан бүрээс 20 шилдэг экспертүүд хуран цуглаж ахимаг настай хүн амд үзүүлэх шүдний эрүүл мэндийн үйлчилгээний стратегийн талаар илтгэл тавьж өөрсдийн санал бодлыг солилцлоо.

2015 онд “Dental care and oral health for healthy longevity in an aging society” уриан дор Япон улсад болсон World Congress-ийн дараа FDI World Dental Federation GC International корпорацитай хамтран Oral Health for Ageing Populations (OHAP) хөдөлгөөнийг эхлүүлсэн юм.

Их хурал дээр FDI-ийн ерөнхийлөгч Dr Patrick Hescot “Анагаах ухааны хөгжил дэвшил, нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааны сайжрилтын улмаас дэлхийн хүн ам улам урт улаан амьдрах боломжтой болсон нь маш том дэвшил юм. Гэвч энэ үйл явдалд шүдний эмч бид нарын үүрэг нь тэднийг биеийн ерөнхий эрүүл мэндийн тулгуур болсон шүдний өвчин эмгэггүй эрүүл байхад нь туслах юм. Үнэндээ бол ахмад настнуудын амны хөндийн эрүүл мэнд ийн асуудал өнөөг хүртэл орхигдсоор ирсэн тул бид энэ асуудлыг анхааралдаа авч энэ хурал цуглааныг зохион байгуулж байна” гэж цохон тэмдэглэлээ.

GC корпорацийн захирал Makoto Nakao “Япон зэрэг улс орнуудын хүн амын 30 гаран хув хэдийнээ 60 наснаас дээш гараад байна. Үүний зэрэгцээ бага болон дунд орлоготой улс орнуудад ч энэхүү хүн амын өөрчилөлт ажиглагдаж эхлээд байна. Иймд GC корпораци FDI тай хамтран дэлхийн 200 гаруй шүдний салбарын нийгмлэг холбоодтой холбогдон энэ асуудлыг дэлхийн хэмжээнд тавьж амны хөндийн өвчин эмгэгт автсан сая сая хүмүүсийн нөхцөл байдлыг сайжруулах, тэдэнд эрүүл аз жаргалтай маьдрах боломж олгох энэ санаачилгыг дэвшүүлэх үүрэг хүлээсэн юм” гэж хэллээ.

Global Burden of Disease Study судалгааны баримтаас харвал дэлхийн хэмжээнд 3,9 тэрбум хүн эмчлэгдээгүй шүд цоорох өвчинтэй байгаа нь бараг дэлхийн хүн амын тал хувь (44%) нь юм.

Амны хөндийн эрүүл мэндийн таагүй үзүүлэлт нь тухайн хүний физиологийн үйл ажилагаа ба сэтгэлзүйн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж амьдралын чанарыг доройтуулдаг.


Tag:гадаад үйл явдал, Oral Health for Ageing Populations , FDI

Бусад мэдээлэл:






avatar