Электрон тамхины амны хөндийн эрүүл мэндэд учруулах үр нөлөөний талаар судлах судалгааны тэтгэлэг гардан авлаа
17-May-2016 0.0 0

NEW YORK, USA: Электрон тамхи буюу батерейгаар ажиллаж аэрозоль хэлбэртэйгээр никотиныг түгээдэг төхөөрөмж нь сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд түгээмэл болж амны тамхины зах зээлийн тодорхой хэсгийг хуваалцах болсон ч өнөөг хүртэл уг төхөөрөмжиийг хэрэглэх нь хүний эрүүл мэндэд хортой эсэх эсэх талаар тодорхой бус хэвээр байна. Тэгвэл саяхан Нью-Йорк Их Сургуулийн судлаачид электрон тамхины хүний биеийн ерөнхий эрүүл мэнд ба амны хөндийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаарх судалгааны грант хүлээн авсан байна.

“Судалгааны урьдчилсан дата үзүүлэлтээс үндэслэн бид бүхэн электрон тамхины үүсгэх аерозоль нь амны хөндийн бичил орчиныг сүйтгэснээр тулгуур эдийн өвчин үүсэх эрсдэл өндөр болдог таамаглал дэвшүүлж байгаа” гэж  New York University-ийн Шүдний сургуулийн судлаач Dr. Deepak Saxena хэллээ. Тэрээр тун саяхан National Institute of Dental and Craniofacial Research (NIDCR) байгууллагаас энэ чиглэлээр хийх судалгаандаа 4 жилийн хугацаатай 1,6 сая USD-ын тэтгэлэг гардан аваад байгаа юм.

“Тамхи таталт бол тулгуур эдийн өвчин үүсгэгч хамгийн том эрсдэлт хүчин зүйл болдог бөгөөд дархлалын урвал, тулгуур эд, яс, зөөлөн эдийн эсийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг” гэж судалгааны багийн гишүүн Dr. Xin Li хэллээ. “Бид судагаандаа нийтдээ 120 хүн бую 40 тамхи татдаггүй хүн, 40 тамхи татдаг ч электрон тамхи татдаггүй хүмүүс, 40 электрон тамхи татдаг хүмүүсийг хамруулж электрон тамхины тулгуур эдэд учруулах нөлөөллийг проспектив буюу мөшгөн судлах аргачлалаар судлана” гэж тэрээр судалгааныхаа талаар тайлбарлалаа.

Түүнчилэн судалгаандаа электрон тамхины төрөл болон долоо хоногт хэдэн картриж сольдог зэргийг тусгаж өгнө. Шүлс болон буйлан доорх өнгөрөөс 6 сарын дараа дээж авч бэлтгэнэ. Үүний дараа анхдагч үзүүлэлт болон сүүлд гарсан өөрчилөлт зэргийг өөр хооронд нь харьцуулан үзэх юм байна.

“Электрон тамхины эрүүл мэндэд үзүүлэх үйлчилэлийг судлахын тулд бид амны хөндийн бичил орчиныг дуурайлган хуулбарласан буйлны эдийн 3D загвар бэлтгэсэн ” гэж  Dr. Xin Li хэллээ.

Dr. Deepak Saxena ба Dr. Xin Li нарын хүлээн авсан судалгааны грант нь National Institute of Dental and Craniofacial Research (NIDCR)-ын электрон тамхины амны хөндийд үзүүлэх нөлөөллийн чиглэлээр судлаачидад өгөөд буй 7 удаагийн грант тэтгэлгийн нэг юм байна.

Centers for Disease Control and Prevention байгууллагын 2014 онд хэвлүүлсэн мэдээллээс харвал АНУ-ын насан хүрсэн хүн амын 12.6% электрон тамхийг хэрэглэж үзсэн бол 3.7% нь байнга хэрэглэж байгаа гэнэ.

 


Tag:судалгааны тойм, электрон тамхи, electronic cigarettes

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar