Энэтхэг улс нь ойрын хугацаанд шүдний тусламж үйлчилгээний хамгийн том зах зээл болоход бэлэн байна
18-May-2016 696 0.0 0

HYDERABAD, India: Энэтхэг улсын шүдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өсөлт жилийн хоёр оронтой тоогоор хэжигдэх хэмжээнд хүрээд байгаа ба 2020 он гэхэд зах зээлийн багатаамж 2.2 тэрбум USD хүрэх гэнэ. Зах зээлийн судалгааны Ken Research байгууллагын мэдээллээр Энэтхэг улсын хэмжээнд шүдний эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээлэл дээшилж байгаа төдийгүй хүн амын орлого дээшилж байгаатай холбоотой шүдний тусламж үйлчилгээний зах зээлийн өсөлт 2010-2015 онуудад жилд дунджаар 12%-тай байсан байна. Цаашид Энэтхэгийн эдийн засгийн өсөлт болон реформын шинжтэй өөрчилөлтүүд энэ хэвээр үргэлжилэх юм бол Энэтхэг улс тун удахгүй шүдний материал, тоног төхөөрөмжийн хамгийн том зах зээл болох ирээдүй харагдаж байна.

Энэтхэгийн Шүдний Холбоо (Indian Dental Association)-ны мэдээллээр Энэтхэг улсын хүн ам 2014 оны байдлаар 1,2 тэрбумд хүрээд байгаа ба нийт 180 000 шүдний эмч, 35000 шүдний салбарын мэргэжилтнүүд ажиллаж байна. Иймд шүдний эмч нарын тоог 2018 он гэхэд 300 000 хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа гэнэ. Нийт улсын хэмжээнд 5000 шүдний лаборатори, 300 гаран шүдний тусламж үйлчилгээний байгууллагууд ажиллаж хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг түгээж байна. Эдийн засгийн өслттэй холбоотойгоор тус улсын хэмжээнд сүлжээний зохион байгуулалтан дор ажилладаг эмнэлгүүдийн тоо өсөн нэмэгдэж нийт улсын тусламж үйлчилгээний зах зээлийн тодорхой хувийг хуваалцаж эхлээд байна. Хэдийгээр одоо ихэнх шүдний материал тоног төхөөрөмжийг Герман, АНУ, Итали, Япон улсуудаас импортлож байгаа ч гадаадын нэлээд олон компаниуд Энэтхэг улсад хөрөнгө оруулан материал тоног төхөөрөмжийн үйлдвэрүүдийг байгуулж эхлээд байна.

Хамгийн чухал нь сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн сайн тусламж үйлчилгээ хүссэн иргэдийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Улсын хэмжээгээр эрүүл мэндийн нэгдсэн цогц тогтолцоо бүрдээгүй байгаатай холбоотой ихэнх хүмүүс хувийн эрүүл мэндийн даатгалын байгууллагаар үйлчлүүлэх нь элбэг байна. Хүн амын дундах настай хүмүүсийн эзлэх хувь ихсэж байгаа, хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчилөгдөж байгаа болон хувийн болон улсын хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын зардал нэмэгдэж байгаа зэрэгтэй холбоотойгоор тус улсын шүдний тусламж үйлчилгээний зах зээл өсөн нэмэгдэж байна. Түүнчилэн сүүлийн үед хямд үнэтэй шүдний тусламж үйлчилгээний аялал жуулчилал хөгжүүлэх зорилгоор шүдний үйлчилгээг илүү сайжруулахад ихээхэн анхаарч байна.

Ken Research байгууллага бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад маркетингийн стратеги дээрээ голлон анхаарч хүмүүсийн сонирхол татахуйц хямдрал урамшуулал зарлаж байхыг зөвлөж байна. Түүнчилэн хот ба хөдөөгийн хүн амын шүдний тусламж үйлчилгээ маш их ялгаатай байаа учир амны хөндийн үнэ төлбөргүй үзлэг хийх, шүдний тусламж үйлчилгээхий хөтөлбөрүүд зохион байгуулах, явуулын эмнэлэг ажиллуулах зэргээр амны хөнлдийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хэрэгтэйг анхаарууллаа. Одогийн байдлаар шүдний эмч ба өвчтөнүүдийн харьцаа хот суурин газарт 1:9000 хөдөө орон нутагт 1:200 000 байна. Энэтхэгийн маш олон хүн ам нэн ялангуяа орлого багатай ядуу иргэд амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн мэдлэг мэдээлэл авч чадахгүй байх нь элбэг хэвээр байна.  

Энэхүү судалгааны тайлан нь India dental care service market outlook to 2020—Increasing awareness on oral care and rising number of organized players to foster future growth гарчигтайгаар www.kenresearch.com сайтад нийтлэгдсэн байна.


Tag:зах зээлийн судалгаа, гадаад үйл явдал, Энэтхэг

Бусад мэдээлэл:






avatar