Ярилцлага: “Бид бүхэн тун удахгүй 3D принтерийн үйлдвэрлэлийн тэсрэлтийн үетэй нүүр тулгарна”
18-May-2016 395 0.0 0

Германы шүдний материал тоног төхөөрөмжийн салбарын үйлдвэрлэгч BEGO фирмийг сүүлийн үед 3D принтерийн шийдлүүдээр нь хэрэглэгчид сайн мэддэг болсон. 2015 онд тус компани шинэ төрлийн 3D принтер Varseo болон түүний дагалдах программ хангамж болон олон төрлийн зориулалтаар ашиглаж болох дээд зэргийн үзүүлэлттэй хуванцарыг зах зээлд санал болгосон байгаа. Энэ удаа тус компаний үйлдвэрлэл, менежементийн салбарын захирал Dennis Wachtel-тэй уулзаж 3D принтерийн салбарын ирээдүйн тухай ярилцсан Dental Tribune Online ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Dental Tribune Online: Танай бүтээгдэхүүн Varseo 3D принтер нь авагддаг цутгамал металл шүдэлбэрийн суурийн CAD/цутгалт хийх, имплантын мэс заслын чиглүүлэгч, тусгай халбага зэргийг лабораторийн нөхцөлд шууд үйлдвэрлэх хүчин чадалтай байгаа. Та энэ бүтээгдэхүүнийхээ лабораторийн үйл ажиллагаанд үзүүлэх хувь нэмрийн талаар тайлбарлаж өгөөч.

 Dennis Wachtel: Манай Varseo 3-D printing system нь шүдний лабораторид зориулан бидний өөрсдийн хөгжүүлсэн систем бөгөөд түүнд ашиглагдаж буй материал, программ хангамж, үйлчилгээ нь бүгд шинжлэх ухааны туршилт судалгаагаар шалгагдсан. Энэ төөхөрөмж нь лабраторийн нөхцөлд өндөр чанарын хуванцар ашиглан өөр хоорондоо ялгаатай төрөл бүрийн бүтээгдхүүнүүдийг түргэн хугацаанд хялбар аргаар өртөг хямд үйлдвэрлэх боломжийг олгоно. Иймд шүдний лабораторийн үйлчилгээ үйлчлүүлэгч бүртээ тохирсон хүртээмж сайтай уян хатан нөхцөлтэй болж өгөх сайн талтай.

Бид энэ төхөөрөмжөөс ойрын хугацаанд нэмэлт материал болон технологийн сайжрилтыг хүлээх шаардлагтай юу?

Мэдээж. Материалын хувьд бид тун ойрын хугацаанд түр бүрээс болон гүүрэлсэн шүдэлбэрт зориулсан шинэ төрлийн бүтээгдэхүүнээр бүтээгдэхүүний цар хүрээг өргөтгөнө. Цаашдаа мэдээж бид яг одоо байгаа  3-D printing technology-ийг улам хөгжүүлж сайжруулна.

Та бидэнд танай бүтээгдэхүүнийг бүх дэлхийн хэмжээнд худалдан авах боломжтой эсэх тал дээр тайлбар өгөөч. Мөн та бүхэн Герbан улсад бүтээгдэхүүнийхээ чиглэлээр сургалт санал болгож байгаа юу?

Лабораторийн нөхцөлд зориулсан Varseo system-ийг дэлхийн өнцөг булан бүрт худалдан авах боломжтой. Бид дэлхийн 100 гаран орны шүдний салбарын дилер компаниудтай нягт холбоотой хамтран ажилладаг тул Varseo систем өнөөдөр дэлхийн хэмжээний гол гол түлхүүр зах зээлүүдэд хэдийнээ нэвтэрсэн. Мэдээж би өөрсдийн бүтээгдхүүнийг дэлхийн аль ч улс орноос захиалгаар худалдах боломжтой.

Герман улсын Бремен хотод байрлах BEGO фирмийн BEGO TRAINING CENTER сургалтын төв дээрээ тусгай зориулалтын курсууд санал болгож байгаа. Олон тооны гадаадын мэргэжилтнүүд Бремен хотод ирж тусгай зориулалтын сургалтанд хамрагдаж байгаа.

Varseo 3-D printing system-ийн сурталчилгааг хийж байхдаа BEGO фирм “3-D printing 2.0” нэр томьёог ашиглаж байсан. Ойрын 3-5 жилийн хугацаанд 3D принтерийн салбарт ямар томоохон дэвшил гарна гэж та үзэж байна вэ? “3-D printing 3.0”-ын талаар таны төсөөлөл яг ямар түвшинд байгаа бол. 3D принтер шүдний салбарт өргөн хүрээнд нэвтэрч чадах болов уу?

3-D printing technology-ийн дэвшил нь зайлшгүй digital light processing technology-ийн салбарын технологийн дэвшилтэй нягт холбоо хамааралтай байдаг. Энэ технологи нь овор хэмжээ багатай төхөөрөмж үйлдвэрлэх боломж олгож байгаа төдийгүй  мөн уламжилалт stereolithography –тай харьцуулахад бүтээгдэхүүнийг түргэн хугацаанд үйлдвэрлэх давуу талтай.

3-р үеийн 3D үйлдвэрлэлийн салбарт хүрэхийн өмнө анагаах ухааны салбарт 2-р үеийн 3D принтерийн салбарын тэсрэлтийн үе ирж олон төрлийн материал, тоног төхөөрөмжүүдтэй бид нүүр тулах болно. Үүний эцэст мэдээж 3-р үеийн үйлдвэрлэлийн салбарт шилжих бөгөөд өвчтөний өөрийн амьд эс, эдийн дээжийг ашиглан эд эрхтэн үйлдвэрлэх боломжтой болно гэж би төсөөлж байна.

Ярилцлага өгсөнд баярлалаа.


Tag:BEGO, 3D printing, Ярилцлага, технологийн мэдээлэл

Бусад мэдээлэл:






avatar