Success Criteria in Implant Dentistry: A Systematic Review
18-May-2016 414 0.0 0

P. Papaspyridakos1*, C.-J. Chen1,2, M. Singh1, H.-P. Weber1,3, and G.O. Gallucci1

1Harvard School of Dental Medicine, Department of Restorative Dentistry & Biomaterials Sciences, 188 Longwood Avenue, Boston, 02115, USA; 2Chi-Mei Medical Center, Department of Dentistry, Liouying, Taiwan; and 3Tufts University School of Dental Medicine, Department of Prosthodontics and Operative Dentistry, Boston, MA, USA

Introduction

Өнөө үед имплантын салбарт эмчилгээний амжилтыг үнэлэхдээ Albrektsson ба түүний хамтрагчдын (Albrektsson et al., 1986) боловсруулсан шалгуур үзүүлэлтийг өргөн хүрээнд ашиглаж байна.

Анхны шалгуур үзүүлэлт боловсрогдсоноос хойш 30 орчим жилийн хугацаанд имплант эмчилгээний амжилтыг survival rate, шүдэлбэрийн тогтвортой байдал, ясны эдийн хатингаршил, имплантын орчимын эд дэх нянгийн халдвар зэрэг олон үзүүлэлтээр үнэлэхийг оролдож байсан байна. (Albrektsson et al., 1986; Smith and Zarb, 1989; Buser et al., 1990; Albrektsson and Zarb, 1998; Misch et al.,2008; Annibali et al., 2009)

Гэтэл өнөөг хүртэл шинжлэх ухааны хэвлэлд имплантын хүндрэлийг имплант болон шүдэлбэрийн түвшинд үнэлсэн судалгааны тогтсон хэв шинж (homogeneity) байхгүй байна.

Иймд энэ судалгааны зорилго нь имплантын салбарт эмчилгээний чанарыг үнэлэхдээ хамгийн олон удаа ашиглаж буй шалгуур үзүүлэлтүүдийг тоймлон үзүүлэхэд чиглэгдсэн байна.

Materials & Methods

Судалгаанд MEDLINE/PubMED судлгааны өгөгдлийн санг ашиглан 1980 оны нэгдүгээр сараас 2010 оны 10-р сар хүртэл Англи хэл дээр хэвлэгдсэн өгүүллүүдийг хамруулсан бөгөөд ‘success criteria

AND ‘implant’, ‘success rates’ AND ‘implant’, ‘survival rates’ AND ‘implant’, and ‘outcomes’ AND ‘implant dentistry’ зэрэг түлхүүр үгийн комбинациудыг ашиглажээ.

Өгүүллүүдийг сонгохдоо дараах inclusion criteria ашиглажээ

  • randomized controlled clinical trials (RCT) and prospective
  • studies with minimum five-year follow-up,
  • studies reporting on roughened surface implants,
  • studies with at least 10 patients, and
  • studies reporting on success/survival criteria used to assess treatment outcomes

Statistical analysis

Эмчилгээний үр дүнг тооцох шалгуур үзүүлэлт харилцан адилгүй байгаа тул статистик анализийг Cohen’s kappa K-statistics ашиглан боловсруулсан байна.

Судалгааны үр дүн

MEDLINE/PubMED өгөгдлийн сан ашиглан 1980 оны нэгдүгээр сараас 2010 оны 10-р сар хүртэл хэвлэгдсэн текстийг бүрэн эхээр нь унших боломжтой 258 өгүүллийг сонгон авч хамруулсан байна. 258 өгүүлэл тус бүрийг бүрэн эхээр нь уншиж үзээд судалгааны inclusion criteria-ын дагуу 233 өгүүллийг хассан байна.

Эцсийн үр дүнгээр 2 randomized clinical trials ба 23 проспектив судалгаа нийтдээ 25 өгүүллийг судалгааны шаардлага хангасан гэж үзэж сонгон авчээ.

Судалгаанд хамгийн их давтагдаж байсан 4 параметр үзүүлэлтүүд нь implant fixtures, имплант орчимын зөөлөн эд, шүдэлбэр, өвчтөний хамааралтай субьектив хүчин зүйлс байлаа.

Хамгийн их давтагдаж байсан шалгуур үзүүлэлтүүд нь имплантын хөдөлгөөний зэрэг, өвдөлт, рентген контраст, имплант орчимын ясны эдийн алдагдал (> 1.5 mm), имплант орчимын зөөлөн эдийн түвшин, идээлэх, цус гарах, буйлны ховилын гүн зэрэг байлаа.

Discussion

Бүх өгүүллүүдийг нэг бүрчилэн уншиж үзэхэд хамгийн олон давтагдаж байгаа имплант эмчилгээний амжилтыг үнэлэх 4 шалгуур үзүүлэлтэд имплантын түвшин, имплант орчимын зөөлөн эд, шүдэлбэр, өвчтөний хамааралтай субьектив үзүүлэлт байлаа гэсэн нь энэ судалгааны үр дүнтэй мөн давхцаж байна. (Gallucci et al., 2009b)

Эстетик буюу гоо сайхны үзүүлэлт нь имплантын салбарт маш чухал хүчин зүйл бөгөөд үүнийг имплант эмчилгээний амжилтыг үнэлэхдээ оруулж өгөх шаардагатай болохыг дурдсан байна.

Тус судалгаа нь цаашид имплант эмчилгээний амжилтыг үнэлэхдээ имплант болон шүдэлбэрийн үзүүлэлтүүдийг хамтатган урт хугацааны үр дүн (long-term outcome)-д тулгуурлах хэрэгтэй болох санал дэвшүүлсэн байна.

 

Жич: Шинжлэх ухааны бүтээлийн зохиогчийн эрхийн асуудал хөндөгддөг тул Systematic Review бүрэн эхээр нь онлайн сүлжээнд түгээх боломжгүй болохыг анхаарна уу.

 

 


Tag:A Systematic Review, судалгааны тойм, Research, хэвлэлийн тойм

Бусад мэдээлэл:






avatar