Шүдний өвчний улмаас шүдээ авхуулсан эмэгтэйчүүдийн дунд хэт таргалалт буюу metabolic syndrome (MS)-ын тархалт өндөр байна
19-May-2016 5853 0.0 0

SEOUL, South Korea: Сүүлийн жилүүдэд metabolic syndrome (MS) буюу бодисын солилцооноос шалгаалсан эмгэгийн тархалт зогсолтгүй өсөн нэмэгдэж байгаа нь Европ болон Азийн орнуудын дунд санаа зовоосон ноцтой асуудлын хэмжээнд хүрээд байна. Энэхүү өвчин нь нэлээд олон судалгаагаар амны хөдийн эрүүл мэндийн буруу дадал зуршил, тулгуур эдийн өвчинтэй холбоотой болохыг тогтоосон байдаг бол саяхан  metabolic syndrome (MS) буюу бодисын солилцооны өөрчилөлт ба шүдний эрүүл мэндийн хоорондын хамаарлыг БНСУ-ын насанд хүрсэн хүн амын дунд хийсэн судалгааны үр дүн хэвлэгдлээ.

Metabolic syndrome (MS) гэдэгт бодисын солилцооны нэлээд олон нөхцөл байдлуудыг хамтатган нэрлэдэг. Тухайлбал гэдэс хэвлийгээр таргалах, цусны даралт ихсэх, цусан дахь глюкозын хэмжээ тогтворгүй байх, триглицеридийн хэмжээ өндөр байх, холесторолын хэмжээ бага байх зэрэг бодисын солилцооны олон өөрчилөлтүүд нэг хүнд нэгэн зэрэг илрэх бөгөөд энэ эмгэгээр Ази тивийн хүн амын 5-20% өвчилсөн бол Европ тивийн дөрвөн хүн тутмын нэгд нь тохиолдож байна.

БНСУ-ын 2012 онд явуулсан Үндэсний хэмжээний эрүүл мэнд хоол тэжээлийн тандалт судалгаараар 20-64 насны хүн амын 91%-д нь шүд цоорох өвчин илэрсэн бол 40-64 насны хүн амын дөнгөж 34% нь бүрэн шүдтэй байгаа болох нь тогтоогдсон байна.

Шүдээ авхуулах ба бодисын солилцооны эмгэгийн хоорондох хамаарлыг тогтоохын тулд судлаачид дээр дурсан үндэсний хэмжээний тандалт судалагааны материалыг ашиглаж иж бүрэн дата анализ хийсэн байна. Судалагааны мэдээлэлд анализ хийснээр судлаачид 8 болон түүнээс дээш шүдээ авхуулсан эрэгтэй хүмүүсийн дунд цусны даралт өндөр, цусан дах сахарын хэмжээ өндөр шинж тэмдэгүүд зонхилж байгааг илрүүлсэн бол дээрх тооны шүдээ авхуулсан эмэгтэй хүмүүст Metabolic syndrome (MS)-ийн бүх шинж тэмдэг илэрч байсан байна.

Ерөнхийдөө Metabolic syndrome (MS) илрээгүй эмэгтэй хүмүүс нь (MS) бүхий эмэгтэй хүмүүсээсээ илүү олон шүдтэй байсан бол (24.5  ±  0.2 compared with 21.0  ±  0.3) энэ шинж тэмдэг эрэгтэй хүмүүст илрээгүй байна. Ийнхүү эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хооронд хүйсийн ялгаатай үр дүн гарсан байдлыг судлаачид уг судалгаанд цэвэршилтийн дараах үе шатанд байгаа эмэгтэй хүмүүсийг хамруулсантай холбоотой байж магадгүй гэж үзэж байна. Олон судалгааны үр дүнгээр цэвэршилтийн дараа үед байгаа эмэгтэй хүмүүст холестрол ба триглециридийн түвшин ерөнхийдөө өндөр хэмжээнд илэрдэг бол липопротейн холестролын хэмжээ цэвэршилтийн өмнөх насанд байгаа эмэгтэйчүүдээс бага байдаг болох нь тогтоогдсон байдаг. Түүнчилэн цэвэршилтийн дараах үе шатанд байгаа Metabolic syndrome бүхий эмэгтэйчүүд бүх эрхтэн тогтолцоог хамарсан үрэвсэлт өвчинд өртөх явдал нь ихэсдэг нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад хамаагүй олон тоогоор шүдээ авхуулах шалтгаан болдог байж магадгүй гэсэн санал дэвшүүлж байна.

Гэсэн хэдий ч энэ удаагийн судалгаагаар эмэгтэйчүүдийн Metabolic syndrome ба шүд авхуулах шалтгаан хоёрын хоорондын хамааралт байдлыг баталгаатайгаар тогтоож чадсан бөгөөд дараагийн судалгаагаар энэ хоёрын хоорондын хамаарлыг бүр дэлгэрэнгүй үзүүлэх шаардлагатай байна гэж судлаачид дүгнэлтэндээ дурдсан байлаа.

Судалгаанд 40-өөс дээш насны 1511 эрэгтэй, 2078 эмэгтэй хүмүүсийг хамруулсан ба амны хөндийд үлдсэн шүдээр нь  0–19, 20–27 ба 28–32 гэсэн 3 бүлэг болгон ангилсан байна. Metabolic syndrome (MS) өвчний тархалт нь нас, хүйс, биеийн жин, тамхи таталт, спиртийн төрлийн ундааны хэрэглээ, дасгал хөдөлгөөн хийдэг эсэх, боловсролын түвшин, өрхийн орлого, шүдээ угаах давтамж, амныхөндийн эрүүл ахуйн бусад бүтээгдэхүүний хэрэглээ зэрэг олон зүйлстэй холбоотой байлаа.

Энэхүү судалгаа нь “Tooth loss and metabolic syndrome in South Korea: The 2012 Korean National Health and Nutrition Examination Survey” гарчигтайгаар Medicine сэтгүүлийн 16-р дугаарт хэвлэгдсэн байна.


Tag:судалгааны тойм, БНСУ, Metabolic syndrome

Бусад мэдээлэл:






avatar