Нүүр ам судлалын салбарын 2016 оны төгсөгчидөд зориулан “ШИНЭ АЖЛЫН БАЙР”-ны Онлайн яармаг зохион байгуулагдна
20-May-2016 786 0.0 0

Шүдний салбарын ажил олгогч ажилтан хоёрыг уулзуулах зорилгоор туршилтын журмаар энэ жил анх удаа “АЖЛЫН БАЙРНЫ ОНЛАЙН ЯАРМАГ” арга хэмжээг зохион байгуулж байна.

Онлайн яармаг зохион байгуулах журам:

Онлайн яармаг арга хэмжээний бүртгэлийг 2016 оны 5-р сарын 23 (Даваа) өдрөөс 2016 оны 5-р сарын 30 (Даваа) хүртэл 7 хоногийн хугацаанд явуулах бөгөөд 2016 оны 6-р сарын 3 (Баасан)-ы өдөр нийт бүртгэгдсэн АЖИЛ ОЛГОГЧ ба АЖИЛ ХАЙГЧ-дын мэдээллийг Shud.mn сайтад нийтлэнэ.

Бүртгэлд орсон АЖИЛ ОЛГОГЧ ба АЖИЛТНУУД өөрсдөө мэдээллийг шүүрдэн үзэж өөр хоорондоо холбоо тогтооно.

Арга хэмжээний давуу тал:

Энэ арга хэмжээнд бүртгүүлсэнээр АЖИЛ ОЛГОГЧ-ийн хувьд шинэ ажилтын нөөцийн сан бүрдүүлж авах

Шинээр төгсөж буй ажилтны хувьд АЖЛЫН БАЙРНЫ САНАЛ-ыг нэг дороос үзэнгээ ХҮНИЙ НӨӨЦИЙН санд бүртгүүлэн өөрийн ажил олгогчтойгоо шууд холбогдох

 

Хэрэв ажил олгогч та шинээр ажилтан авахаар төлөвлөж байгаа бол дараах формыг ашиглан өөрсдийн хайж буй мэргэжилтнүүдийн саналыг оруулна уу.

 

Хэрэв шинээр төгссөн эмч, мэргэжилтнүүд та бүхэн шинэ ажлын байр хайж байгаа бол Нүүр Ам Судлалын салбарын ХҮНИЙ НӨӨЦИЙН САН-д дараах товч формыг ашиглан өөрийн бүртгэлийг онлайнаар илгээнэ үү. Шаардлаатай тохиолдолд бид таны мейлээр хаягаар холбогдон илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах болно.

 


Tag:хүний нөөц, онлайн яармаг, дотоод үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar