32 цаг үргэлжилсэн тархины мэс заслын дараах байдал
21-May-2016 0.0 0

Энэ харагдаж буй зураг нь БНХАУ-ын интернэт ертөнцөд дуулиан тарьж зуу зуун сая хэрэглэгчдийн ярианы сэдэв болсон зураг юм.

Тус зурган дээр БНХАУ-ын Fujian мужийн Fuzhou хотын Fujian Medical University Union Hospital-ын мэс засалчид 32 цаг үргэлжилсэн мэс заслын эмчилгээнийхээ дараа хагалгааны өрөөний шалан дээрээ тэр чигтээ хэвтсэн байгаа байдлыг харуулж байна.

Нэг эмч нь хуруугаа гозойлгон “Яллаа”гэсэн дохио өгсөн харагдна.

Тархины хүнд хэлбэрийн хорт хавдрыг салгаж авах мэс засал нь гурван мэс заслын эмч, 6 мэдээ алдуулалтын эмч, 8 сувилагчийн ороцоолтойгоор 6 томоохон хэмжээний мэс заслын гүйцэтгэлийг хамруулан 32 цаг тасралтгүй үргэлжилсэн байна. Энэхүү мэс засал нь одоогоор тус эмнэлгийн хамгийн удаан үргэлжилсэн мэс заслаар тооцогдож байна.

Хэдэн зуун мянган интернэт хэрэглэгчид тэдгээр эмч нарыг “жинхэнэ үнэнч шударга”, “өөрсдийн амь насаараа дэнчин тавьж бусдын амийг аварсан хүмүүс” гэх мэтчилэн талархалаа илэрхийлсээр байна.  

“Эдгээр эмч нар бол өвчтөн болон тэдний гэр бүлд амалсан амлалтандаа үнэнч шударгаар зүтгэдэг мянга мянган “жинхэнэ эмч нар”-ын бодит жишээ. Бид энэ эмч нараараа бахархаж байна” гэж Weibo интернэт порталын хэрэглэгч Zhuang Mingxi өөрийн сэтгэгдэлээ бичиж үлдээжээ.

Манай улсад ч гэсэн эдэнтэй адил ажил мэргэжилдээ, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа мянга мянган эмч нар бий. Тэд нар маань хөшигний ард чимээгүй ажлаа хийж хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд унтах нойроо хугаслан зүтгэсээр яваа.


Tag:БНХАУ, гадаад үйл явдал, мэс засал

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar