Энэ жилийн Seoul International Dental Exhibition and Scientific Congress (SIDEX) оролцогчдын тоогоор рекорд амжилт тогтоолоо
23-May-2016 0.0 0

SEOUL, South Korea: The Seoul Dental Association 4-р сарын 15-17 өдрүүдэд Seoul Convention and Exhibition Center-д болсон 2016 Seoul International Dental Exhibition and Scientific Congress (SIDEX)-ын эцсийн үр дүнг гаргаж тайлагналаа. Энэ удаагийн үзэсгэлэн яармаг, шижлэх ухааны хурал семинаруудад дэлхийн өнцөг булан бүрээс 15000 гаран зочид төлөөлөгчид хүрч ирж оролцон нүүр ам судлалын салбарын сүүлийн үеийн ололт дэвшил, шинжлэх ухааны бүтээлүүд, техноологийн чиг хандлагыг илэрхийлсэн бүтээгдэхүүний дээжистэй танилцлаа.

Энэ удаагийн SIDEX арга хэмжээ нь оролцогчдын хувьд өнгөрсөн оноос илт олширсон бөгөөд өнгөрсөн онд 13  852 хүн ирж оролцож байсан байна. Тус арга хэмжээний шинжлэх ухааны хөтөлбөрт “Beyond the limits, to a better tomorrow” уриан дор 72 төрлийн лекц уншигдсан бол үзэсгэлэн яармагт сүүлийн үеийн технологийн дэвшлийг үзүүлсэн 989 павильон гарсан байна. Канад, Хятад, Финлянд, Франц, АНУ зэрэг нийт 14 улсын 259 компани оролцсон гэнэ.

Тус арга хэмжээний шинжлэх ухааны хөтөлбөр нь Seoul Dental Association болон Korean Dental Association-ы хамтын ажиллагааны хүрээнд болсон байна.

Ирэх жилийн SIDEX 2017 оны 6 сарын 2-4-нд болно.


Tag:гадаад үйл явдал, БНСУ, конференц, SIDEX

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar