Тайвань улсын жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний явцдаа үнэ төлбөргүй шүдний эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой боллоо
23-May-2016 0.0 0

TAIPEI, Taiwan: Энэ сараас эхлэн Тайвань улсын жирэмсэн эмэгтэйчүүд амны хөндийн 3 удаагийн цэвэрлэгээ арчилгааг үнэ төлбөргүйгээр авах эрхтэй болсон талаар Үндэсний Эрүүл Мэндийн Даатгалын Зохицуулалтын газраас (National Health Insurance Administration) мэдэгдлээ. Жирэмсэн эмэгтэйчүүдийн биед гормоны өөрчилөлт гарч байгаатай холбоотойгоор шүд цоорох өвчин болон тулгуур эдийн өвчлөлд өртөх эрсдэл өндөр болох бөгөөд энэ нь ургийн хөгжилд сөргөөр нөлөөлөх аюултай байдаг.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас жирэмсэн эмэгтэйчүүдийг 90 хоног тутамд нэг удаа үнэ төлбөргүй амны хөндийн цэвэрлэгээ арчилгаанд хамрагдах боломж болгосон талаар Taipei Times сонин мэдээллээ. Өмнөх зохицуулалтаар жирэмсэн эмэгтэйчүүд зөвхөн нэг удаагийн цэвэрлэгээ хийлгэх, чулуу түүлгэх, шинэ төрөх хүүхдэд зориулсан амны хөндийн ариун цэврийн зөвлөгөө авах боломжтой байсан юм.

“Ийнхүү үйлчилгээний тоог нэмж өгсөн нь илүү олон эмэгтэйчүүд жирэмсний явцдаа шүдний үйлчилгээ авч байгаасай гэсэн үүднээс” гэж Тайваны Үндэсний эрүүл мэндийн даатгалын зохицуулалтын газрын Анагаах ухааны салбарын мэргэжилтэн Chen Chen-hui мэдэгдлээ.  Тайвань улсад жилд 190 000 эмэгтэйчүүд жирэмсэлдэгээс дөнгөж 5800 орчим нь л амны хөндийн цэвэрлэгээний үйлчилгээг авч байна гэж Chen Chen-hui хэллээ.

Биед нь гарч буй дааврын өөрчилалтийн улмаас жирэмсэн эмэгтэйчүүд шүдний өвчинд өртөх нэн ялангуяа буйлны болон тулгуур эдийн өвчинд өртөх эрсдэл нэмэгддэг. Эдгээр өвчинүүд нь хүндрэлийн зэргээсээ шалтгаалан дутуу төрөлт, жингийн алдагдалтай хүүхэд төрөх зэрэгт нөлөөлдөг болохыг судалгаа батлан харуулдаг. Эдгээр хүндрэлээс сэргийлэх үүднээс жирэмсэн эхчүүдийг шүдний эмчийн үзлэгт хамрагдах, амны хөндийн цэвэрлэгээ арчилгаа хийлгэх, шүдээ өдөрт хоёр удаа угаах, шүдний завсараа завсар цэвэрлэгчээр цэвэрлэж байхыг зөвлөдөг.

 


Tag:менежемент, жирэмслэлт ба шүд цоорох өвчин

Бусад мэдээлэл:






avatar