Шүдний салбарын дижитал үйлдвэрлэгч 3Shape компани Implant Studio® 2016 программ хангамжаа танилцууллаа
25-May-2016 0.0 0

Шүдний салбарын 3D үйлдвэрлэлийн манлайлагч 3Shape компани шүдний эмнэлэг болон лабораторид зориулсан Implant Studio® 2016 программ хангамж гаргаснаа зарлалаа. Энэхүү имплантын эмчилгээний төлөвлөгөө боловсруулан мэс заслын чиглэл тогтоогч дижитал эх үүсвэрийг дэмжигч программ хангамжийг хэрэглэснээр имплант эмчилгээ маш хялбар болох төдийгүй үр дүнг нь урьдаас мэдэх боломжтой болох гэнэ. 2016 оны шинэ хувилбар дээр программ хангамжийн хурд болон гүйцэтгэлийг нэмэгдүүлж ашиглахад илүү хялбар болгож өгсөн байна.

 Implant Studio® 2016 нь

  • Improved productivity
  • Enhanced ease-of-use
  • Increased predictability гэсэн шинж чанаруудыг өөртөө агуулж байна.

Австралийн шүдний эмч Dr. Philip Tan “Implant Studio 2016 гайхамшигтай шинэ боломжуудыг нэмж өгсөн нь имплант эмчилгээний хугацааг нэлэхүйд нь хурдасгаж өгч чадаж байна” гэж хэллээ.

 Implant Studio нь өөртөө гадаргуугийн скан болон CBCT сканы өгөгдлийг нэгтгэх гайхамшигтай чадварыг агуулж байгаа бөгөөд үүн дээр нь тулгуурлан виртуаль орчинд шүдэлбэрийн тохиргоо хийх имплантын төлөвлөгөөнд тохируулан шүдэлбэрийг зохиомжилох бүрэн боломжтой. Сканнерээс ирж буй өгөгдөлд үндэслэн имплант эмчилгээ хийхэд шаардлагатай бүх асуудлуудыг тухайлбал хоншоор,  эрүүний ясны босоо чиглэлиийн хэмжигдэхүүн, нөхөн сэргээхэд ашиглагдах платформ, зөөлөн эдийн байдал зэрэг бүх үзүүлэлтүүдийг нарийвчилан шалгаж үзэх боломжтой.

Бүтээгдэхүүний дизайн боловсруулалт болон ажилын урсгал нь 3Shape компаний бусад бүтээгдэхүүнүүд болох лабораторийн зориулалттай CAD/CAM-ийн программ хангамжууд,  Dental System программ ханганмжтай иж бүрэн интеграцлагдаж хамтран ажиллана. Түүнчилэн 3D амны хөндийн дижитал сканнер 3Shape TRIOS® intraoral scanner-тай ч зохицон ажиллана. Ингэснээрээ имплант бэлтгэх ажилбарыг тэр чигээр нь дижитал болгон хувиргах чадвартай иж бүрэн программ хангамж юм.

Implant Studio 2016 одоогийн байдлаар АНУ, Европын зах зээл дээр худалдаанд гараад байгаа ба захиалгаар бусад улс орнуудад худалдаалах боломжтой гэнэ.


Tag:Implant Studio, 3Shape, software, технологийн мэдээлэл

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar