Anesthesia-free буюу ЛАЗЕР туяагаар шүд өрөмдөх шинэ үеийн төхөөрөмж Solea laser-ийн шинэ загвар зах зээлд нийлүүлэгдэж эхэллээ
25-May-2016 1426 0.0 0

Энэ сарын эхээр Convergent Dental Inc компани лазер технологийн шүдний өрмийн машины дараагийн үе болох илүү сайжруулсан программ хангамж бүхий Solea 3.0 төхөөрөмжөө зах зээлд нийлүүлж эхэлсэнээ зарлалаа.

Шинэчилэгдсэн программ хангамжийн тусламжтайгаар Solea laser нь лазерийн гүйцэтгэж чадах бүх төрлийн ажилбарын гүйцэтгэлийг хяналтандаа авсан бөгөөд бүх төрлийн эдийг хамруулан ажилбар гүйцэтгэхэд хялбар болсон байна. Иймд одоо тус төхөөрөмжөөр хатуу болон зөөлөн эдэд ажилбар гүйцэтгэхдээ заавал тохиргоог өөрчилөх шаардлагагүй болсон байна. Энэ утгаараа тус төхөөрөмж нь заавал мэдээ алдуулалт хийх шаардлагагүй буюу Anesthesia-free ажилбарын гүйцэтгэлд 100% дөхөж очоод байна.

Зөөлөн эдэд ажилбар хийхдээ хөл педалыг зөөлөн гишгэх бол хатуу эдэд ажилбар гүйцэтгэхдээ педалиа чанга гишгэх хэрэгтэй гэж төхөөрөмжийн мэргэжилтэн тайлбарлаж байна.

“Бид анх Solea-г нэвтрүүлэхдээ лазер эмчилгээний салбарт нэгэнт тогтсон хэв маягийг өөрчилж чадсан бол Solea 3.0-ын программ хангамжийн тусламжтайгаар шүдний эмч нарт ашиглахад маш хялбар болгож дахин нэг өөрчилөлтийг хийлээ” “Solea 3.0 бол машинаар зүйрлэвэл яг автомат араатай машин шиг бөгөөд түүнийг зөвхөн хөл педалиар маш хялбархан удирдах бломжтой” гэж Convergent Dental-ын гүйцэтгэх захирал Michael Cataldo хэлж байна.

Michael Cataldo-ын хэлж байгаагаар одоо тус төхөөрөмжийг ашигласнаар шүдний хатуу эдийг өмнөх төөхөөрөмжөөс 2,5 дахин хурдан өрөмдөхөөс гадна паалангийн гадаргуу 5 дахин гөлгөр болсон гэнэ.

“Мэдээ алдуулалт хийлгүй, цустай харьцахгүй цэвэрхэн ажиллах боломж одоо л шүдний эмч нарт бодитой боллоо” гэж Michael Cataldo хэлж байна.


Tag:Solea 3.0, технологийн мэдээлэл, лазерийн технологи

Бусад мэдээлэл:






avatar