Таны эмнэлзүйн үйл ажиллагааг жинхэнэ утгаар өөрчилөх 4 төрлийн технологи
29-May-2016 822 0.0 0

Технологи гэдэг бол сонирхолтой зүйл.  Ихэнх цаг хугацааны турш бидэнд технологийн шинэ шийдлүүд аливаа зүйлийг илүү сайн хийх боломжуудыг олгож байдаг бөгөөд бид түүнгүйгээр өмнө нь яаж хийдэг байсан тухайгаа төсөөлөхөд ч бэрх болтлоо түүнд дасдаг. Гэтэл зарим нэг технологиуд бодит амьдралд төдийлөн нийцээгүй лабораторийн орчинд л зохицохуйц байдлаар зохиогдсон байх нь ч бий. Иймд технологи болгон амьдралд нийцэх албагүй бөгөөд шалгарлаар аль сайн технолги нь амьдралд үлдэж бусад нь устаж алга болдог тасралтгүй үргэлжилэх процесс юм.

Энэ удаа би сүүлийн жилүүдэд миний эмнэлзүйн үйл ажиллагаа болон намайг хүчтэй өөрчилж чадсан зарим нэг технологиудын тухай дурдахыг хүсэж байна.

Нэг. Амны хөндийн камер (intraoral camera)

Энэ бол 90-ээд оны дундуур аавынхаа зөвлөгөөгөөр анхны амны хөндийн камериа худалдаж авч байлаа. Тэр үедээ амны хөндийн камер 15 000 USD орчим үнэтэй байсан нь миний эмнэлзүйн ажиллагаандаа оруулж буй томоохон хөрөнгө оруулалтуудын нэгд тооцогдож байсан юм. Тэр үед үнэтэй камер авсандаа жаахан тиймхэн санагдаж байсан ч удалгүй аавын минь зөвлөгөө үнэн болох нь батлагдсан билээ. Аав маань надад “аливаа зүйлийг шүдний эмчийн үүднээс биш өвчтөн шигээ бодож төсөөлж бай” гэдэг байсан юм.

Өвчтөний аманд байгаа бүх асуудлуудыг бодитоор үзүүлэх нь тухайн өвчин эмгэгийн талаар өвчтөн хялбархан ойлгох боломж олгох төдийгүй өвчтөнтэйгээ эмчилгээний үйл ажиллагааны талаар зөв ойлголцолд хүрэхэд туслаж улмаар эмчилгээний чанарт энэ нь сайнаар нөлөөлж байлаа.

Хоёр. Дижитал рентген

Өөр нэг визуаль технологи буюу амны хөндийн дижитал рентген зургийн төхөөрөмж нь миний хөрөнгө зарлагадсандаа хэзээ ч харамсдаггүй тэр байтугай үргэлж баярлаж байдаг зүйл юм. Хэдийгээр энэ технологид би амны хөндийн камериас илүү мөнгө зарлагадсан ч өвчтөнтэйгээ илүү сайн ойлголцох боломж олгож миний эмчилгээний чанарт шууд нөлөөлдөг болохоор би үүнд огт харамсдаггүй.

Би бол sensor-based technology буюу дижитал мэдрэгч хальсны технологийн маш том шүтэн бишрэгч. Бүх төрлийн дижтал рентген төхөөрөмжүүд нь түүний урьдын хувилбар болох аналоги системээс зураг бэлэн болоход шаардагдах цаг хугацаа, зургийн чанар, зөөвөрлөх боломж болон  ер нь бүх талаараа хамаагүй давуу талтай.

Дижитал рентген зургууд нь hand-in-hand буюу гараас гарт боломжийг хангах тул өвчтөнтэйгээ хамтран эмчилгээний онош, төлөвлөгөө болоьсруулахад маш хялбар. Дижитал рентген зургийг өвчтөндөө үзүүлэх төрөл бүрийн арга зам байдаг ч би хосолсон дэлгэц (dual-monitor) ашиглах дуртай. Энэ нь нэг дэлгэцийг шүдний эмч болон эмнэлгийн ажилтнууд харах бол нөгөө дэлгэцэн дээр өвчтөн эмчтэйгаа хамт рентген зургийг үзэх боломж олгоно. Хэдийгээр сүүлийн жилүүдэд арга замууд илүү сайжирч байгаа ч би уламжилалт dual-monitor-оо ашигласаар байгаа.

Гурав. Лазерийн технологи

Би тун саяхан худалдан авсан бөгөөд хэрэглээд нэг их удаагүй ч өөрийн практиктаа нэвтрүүлсэндээ үнэхээр сэтгэл хангалуун байгаа технологи бол  лазерийн технологи.

Лазерийн технологи нь бэлэн мөнгө бага зарлагадаж зарим нэг гайхамшигтай зүйлсийг гүйцэтгэх боломж олгоно. Diode laser технологийг ашиглан та бүхэн маш олон төрлийн ажилбарыг бусад эмчилгээний аргачлалуудаас хавьгүй үр дүнтэйгээр гүйцэтгэх боломжтой. Би лазер технологийг өөрийн өдөр тутмын практиктаа нэвтрүүлж бүрээсний ирмэг засах, биопси авах, уруулын хөвч таслах, буйлны ирмэг болон шүдний хатуу эдийг гоо сайхны байдлаар мэс заслын дараах мэдрэмж хамгийн багатайгаар загваржуулах зэрэг төрөл бүрийн ажилбаруудыг гүйцэтгэхэд өргөн хүрээнд ашиглаж байна.

Diode laser технологийн төхөөрөмжүүдийн үнэ өртөг сүүлийн 5 жилд маш сайн бууж өгч хямдарч байна. Энэ төхөөрөмжийг нэгэнт л авсан бол үр ашиг нь үлэмж боловч гарах зардал нь маш бага. Хэрэв та лазерийн технологийг сонирхож байгаа бол яг одоо худалдан авах хамгийн таатай үе гэдгийг зөвлөх байна.

Дөрөв. Шүдний цоорлын оношлогооны дижитал төхөөрөмж (Digital caries diagnosis)

Та Diagnodent, CaviVu, Acteon’s SoproLIFE ба SoproCARE, the canary system, Air Techniques Spectra зэрэг шүдний цоорол тодорхойлогч эдгээр дижитал төхөөрөмжүүдийн алийг нь ч сонирхож байлаа ч ер нь дижитал шүдний цоорол оношлогооны төрөөрөмж аль нь ч байлаа маш чухал гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Жижиг толбо хэлбэрийн цоорол нь маш жижиг тэр бүр анзаарагдахгүй байх нь элбэг байдаг бол дижитал оншлогооны төхөөрөмж ашигласнаар маш түргэн хугацаанд үр дүнтэйгээр олж илрүүлэх боломж олгоно. Энэ нь танд өдөр тутмын ажилбартаа цоорлыг олж илрүүлэхэд зарцуулах маш их цаг хугацаа хүч хөдөлмөрийг хөнгөвчилж тэр хэрээр өвчтөн үйлчлүүлэгчид тань таниар үйлчлүүлсэндээ сэтгэл хангалуун байх боломж олгоно.

Иймд digital caries detection systems бол манай эмнэлгийн амны хөндийн эрүүл ахуйн үзлэгийн зэрэгцээгээр хийгддэг зайлшгүй чухал ажилбарын нэг юм.

Энэ нь мөн танд байгаа бусад дижитал оношлогоо эмчилгээний төхөөрөмжүүдийн нэгэн адил авсан зургаа маш хялбархнаар өвчтөнтэй хуваалцах боломж олгоно. Бас нэг сайхан мэдээ дуулгахад энэхүү дижитал эх үүсвэрүдээс авч буй оношлгооны бүх зургуудаа дээр миний дурдсан хос дэлгэцэн дээр үзэх боломжтой.

Иймд та dual-monitor ашигласнаар дээр миний өгүүлсэн бүх төрлийн дижитал төхөөрөмжүүдийг зангидан хосолмол дэлгэцэн дээр ээлжилэн харуулан өвчтөнтэйгээ зэрэг үзэх боломжтой болно.

Миний та бүхэнд санал болгох эмчилгээний үйл ажиллагааг жинхэнэ утгаар хөнгөвчилөх технологиудын тухай танилцуулахад ийм байна.

Эх үүсвэр: Dental Products Report magazine

Dr. John Flucke

Dr. John Flucke is in private practice in Lee’s Summit, Mo. He also serves as technology editor for Dental Products Report magazine and keeps an active blog filled with thoughts and tidbits on the world of technology at blog.denticle.com.


Tag:digital x-ray, digital dentistry, intraoral camera, digital caries diagnosis, технологийн мэдээлэл, dental laser

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar