Тайваньд эмнэлгийн богино хугацааны сургалтанд /short training/ хамрагдах боломж
31-May-2016 4622 0.0 5

16-р зууны үед Португалийн далайчид нээж байсан Тайвань нь одоо 23 сая гаруй хүн амтай бөгөөд зүүн өмнөд азид байрладаг, улс төр, эдийн засгийн хувьд зөв замаар явбал хэдхэн жилийн дотор гайхалтай хөгждөг гэдгийн жишээ болсон Азийн “бар” орон юм.

Анагаах ухаан, мэдээллийн технологи, нанотехнологи, биотехнологи, аж үйлдвэр, гадаад худалдаа зэрэг салбарууд нь маш өндөр түвшинд хөгжсөн, ялангуяа анагаах ухааны салбар нь дэлхийн түвшинд гарсаныг гадаадын олон орон болон олон улсын байгууллагууд хүлээн зөвшөөрч байна.

Анагаах ухааны хөгжил өндөр түвшинд гарахын хэрээр гадаадаас эмч, эмнэлгийн ажилтан авч сургах, тэр дундаа эмнэлгийн эмч ажилчдын богино хугацааны сургалтын талаар маш нээлттэй бодлого баримталж байна.

Манай шүдний эмч, сувилагчид Тайваньд 1-6 сарын сургалт хийхэд бүх боломж нээлттэй бөгөөд мэргэжил дээшлүүлэх сургалтуудад шүдний ерөнхий мэргэжлийн сургалт, имплант, тулгуур эд, сувгын эмчилгээ, гажиг засал, согог засал, эрүү нүүрний мэс засал гэх мэт шүдний мэргэжлийн өндөр түвшний сургалтууд багтана. Хэрэв та Англи юмуу Хятад хэлний зохих мэдлэгтэй бол шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсэнээр өөрийн биеэр хүсэлт гарган бүх төрлийн сургалт хийх байгууллагууд болон эмнэлгүүдийн сургалтанд хамрагдах боломжтой. Ихэнх сургалт зохион байгуулж байгаа газрууд болон эмнэлгүүд дараах нийтлэг бичиг баримтыг шаарддаг ба тухайн байгууллагын онцлогоос шалтгаалан нэмэлт бичиг баримт шаардах тохиолдол байдаг.

1. Application form

2. Bachelor diplomas (if you have Master, Resident diplomas)

3. CV

4. Passport with extension

5. Photocopy

6. Recommendation letters (2)

7. Statement of purpose

8. Language certificate

9. English certificates

10. The medical license

11. The statement of employment

Тайваний өндөр хөгжил, технологийн гол түлхүүр нь ард иргэдийн боловсрол ахисан буюу магистер, доктор, мэргэжил дээшлүүлэх сургалтууд нь болсон гэж үздэг ба эхэндээ олон хүмүүсийг дэлхий өнцөг булан бүрт өндөр хөгжилтэй гэгдэж байсан орнууд руу илгээн сургаж, дадлагажуулах байдлаар тэдний дундаас ирээдүйн боловсон хүчнүүдийг бэлдэх эрдэмтэн профессерууд, анагаах ухаан, технологийн үрийн таригч эмч, инженерүүд төрсөн байдаг.

Бэлтгэсэн: Taipei Medical University,Taiwan, докторант Т.Учрал


Tag:эмнэлзүйн сургалт, Тайвань, гадаад үйл явдал, Сургалт, мэдээлэл

Бусад мэдээлэл:






avatar
Sain bnu? Ene surgaltiin zardal n oiroltsoogoor hed orchim boloh bol?
avatar
Surgaltuud zarim n todorhoi hemjeenii tulburtei, her ih hemjeenii tulbur baih n zohion baiguulj baigaa emnelgees hamaarna. Unegui zuvhun zardal hooloo uuruu daah surgalt bas bii. Bayarlalaa
avatar
Zuwhun shvdnih ymuu oor chiglel bgamu
avatar
yamar utasar medeelel avch boloh we
avatar
Shudnees uur nariin mergejileer ch surgalt baigaa. Odoogoor holbogdoh utas baihgui bn. FBiin Uchaa Tuvshin gesen hayagaar message ilgeej medeelel avch bolnoo
avatar