Онлайн ба соошл медиа маркетинг хийх нь шүдний эмч нарт тохиромжтой юу
31-May-2016 681 0.0 0

Сүүлийн жилүүдэд дижитал маркетингийн эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Судалгаагаар өдөр тутам дэлхийн 3,6 тэрбум хүн өөрийн гар утсаар интернэтэд холбогддог байна. Европ тивийн хувьд ухаалаг гар утас ба интернэтийн хэрэглээ хамгийн өндөрт тооцогддог нь шүдний эм нарт өөрийн үйлчлүүлэгчидээ олж авах томоохон боломж юм.

Хайлтын системд өндөр ранктай веб хуудастай холбогдох

Амжилттай дижитал маркетинг нь олон бүрэлдэхүүн хэсгээс тогтно. Үүнд: нэг талаас бүрэн үйл ажиллагаатай, хэрэглэгчид ашиглахад эвтэйхэн интерфейстэй веб хуудас, нөгөө талаас тухайн веб хуудас нь хайлтын системүүдэд бүрэн танигдсан өндөр ранктай байх. Харин соошл медиа маркетинг нь шүдний мэргэжилтнүүдэд өөрийн брэндийг олон нийтэд танилцуулах, харилцагчидтайгаа урт удаан хугацааны харилцаа үүсгэхэд голлон төвлөрнө.

Өнөөгийн нөхцөлд хүмүүс ихэнх нь завгүй тул тэр болгон эмнэлэг үйлчилгээг өөрөө хайж олох боломжгүй болсон тул ихэнхдээ онлайн сурталчилгаа болон онлайн мэдээллийн тоймуудаас өөрт хэрэгтэй эмнэлэг болон эмчийг хайж олох, сонгох чиг хандлага давамгайлж байна. Иймд онлайн орчинд зөв ажиллавал хүмүүс дэлгүүр хоршоо болон үйлчилгээний газрыг хайх явцдаа танай эмнэлэг үйлчилгээг түвэггүй болох боломжтой. Үүнд бүрэн үйл ажиллагаатай онцлог дүр төрхтэй веб хуудас болон уг веб хуудас хайлтын системд бүрэн танигдсан өндөр ранктай байх нь нөлөөлнө. Хайлтын системийн ранк гэдэг нь ямар нэгэн түлхүүр үгээр хайхад уг мэдээлэл жагсаалтанд дээгүүр байрлах уу үгүй юу гэдгийг тодорхойлдог үзүүлэлт юм. Хүмүүс хайлт хийхдээ ихэнхдээ хайлтын эхний хуудсанд л гол анхаарлаа хандуулдаг. Танай мэдээлэл эхний хуудсанд үгүйдээ хочрдугаар хуудсанд гарч ирж чадахгүй бол хэн ч үзэхгүй байх магадлалтай. Хайлтын системд ранк ихэсгэх боломжгүй бол өндөр ранктай бусад хуудсуудад линк байршуулах замаар өөрийн веб хуудсыг бусдад таниулах боломж мөн байна.

Гар утсаараа интернэтэд холбогддог хүмүүст зориулсан респонсив веб хуудас

Боломжит үйлчлүүлэгчдийн дийлэнх нь танай энэлэг үйлчилгээний талаарх мэдээллийг анх удаа гар утсаараа орж үзэх нь дамжиггүй. Иймд танай эмнэлгийн веб хуудас респонсив буюу гар утасны дэлгэцний хэмжээнд тохируулан өөрчилөгддөг байх хэрэгтэй. Түүнчилэн веб хуудсыг гар утсаар удирдахад хялбар дөхөм байх нь чухал.

Шүдний эмнэлгийнхээ веб хуудсыг болж өгвөл орчин үеийн веб дизайны чиг хандлагад тохируулан сайжруулж байх нь зүйтэй.

Соошл медиа посттой харилцах

Хүмүүс соошл сүлжээгээр дамжуулан танай эмнэлгийн хуудсыг сонирхож байгаа бол хүмүүсийн бичсэн сэтгэгдэл болон санал хүсэлтэнд голлон анхаарлаа хандуулдаг. Мөн асуулт асуухад танай эмнэлгийн зүгээс хэрхэн хариу үзүүлж байгаагаар эмнэлгийн үйлчилгээг зүйрлэж үзэх нь бий. Иймд соошл хуудсандаа анхаарлаа хандуулж болж өгвөл хэн нэгэн ажилтандаа хариуцуулж өгөх нь зүйтэй.

Соошл сүлжээнд өөрийн эмнэлгийн профайлыг байршуулах гол зорилго нь өөрийн үйлчлүүлэгчдийг тогтоон барих, үйлчлүүлэгчиддээ өөрийн эмнэлэг үйлчилгээг тогтмол сануулж байхад чухал үүрэгтэйгээс гадна төрөл бүрийн сонирхолтой постууд нийтэлсэнээр шинэ үйлчлүүлэгчдийг мөн татах боломжтой.

Онлайн орчинд дижитал маркетингийн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ бусад төрлийн маркетингийн арга хэрэгсэлүүдтэй түүнийг хавсран гүйцэтгэх нь илүү үр дүнтэй үйл ажиллагаа болно.

 


Tag:онлайн маркетинг, менежемент, Social media marketing

Бусад мэдээлэл:






avatar