Имплантын салбарын глобал үйлдвэрлэгч MIS Implants Technologies компани шинэ төрлийн B+ имплантын гадаргуугаа танилцуулаа
31-May-2016 0.0 0

BARCELONA, Spain: Имплантын салбарын глобал үйлдвэрлэгч MIS Implants Technologies компани имплантын салбарт хувьсгал авчирсан V3 Implant System-ээ нэвтрүүлсэнэс дөнгөж ганцхан жилийн дараа өнгөрсөн долоо хоногт Испанийн Барселона хотод болсон MIS Global Conference дээр шинэ төрлийн B+ имплантын гадаргуугаа танилцууллаа. Тус гадаргуу нь эмнэлзүйн туршилт судалгааны анхдагч үр дүнгээр эрт үеийн osseointegration-ы үүсэлтийг сайжруулж байгаа төдийгүй имплантын удаан хугацааны тогтвортой байдлыг хадгалж имплантын алдаа хүндрэлээс сэргийлэхэд онцгой үр нөлөөтэй болох нь тогтоогдоод байна.

Энэхүү имплантын шинэ төрлийн гадаргуу нь одоогоос 12 жилийн өмнө Швейцарийн NBMolecules компаний бусад эрдэм шинжилгээний институтуудтай хамтран хөгжүүлсэн SurfLink technology дээр тулгуурлан бүтээгдсэн бөгөөд имплантын гадаргууд гидрофильжсэн фосфороор баялаг давхарга үүсгэдэг юм байна. Энэхүү гадаргууг металл болон шаазан имплант төдийгүй хиймэл эрхтний салбарт ашиглаж буй имплантын гадаргууд ч мөн ашиглаж болох тул одоогоор энэ хэмжээний өргөн хүрээг хамарсан ашиг тустай имплантын гадаргуу түүнээс өөр хараахан алга байна.

Барселонад болсон MIS Global Conference дээр NBMolecules компаний Технологийн салбарын тэргүүн, гүйцэтгэх захирал Dr Björn-Owe Aronsson SurfLink технологийн талаар таницууллаа. Тэрээр SurfLink нь ястай төстэй имплантын гадаргуу үүсгэдэг имплантын гадаргуу боловсруулалтын хосгүй технологи болохыг цохон тэмдэглэлээ. Энэ гайхамшигтай шинж чанарынхаа улмаас имплантыг гидрофиль шинж чанартай болгож имплант болон ясны хооронд үүсдэг бичил орон зайг арилгаснаар эрт үеийн имплантын тогтворжилтыг сайжруулж урт удаан хугацааны тогтвортой байдлыг хангаж өгдөг гэж тайлбарлаж байна. Үүнийхээ үр дүнд ясны эдийн бороололтын үйл ажиллагаа алдагдсан болон цусан хангамж муутай хэцүү эмнэлзүйн тохиолдлуудад сайн үр дүн үзүүлдэг байна.

Тус их хурал дээр анх удаа Шведийн University of Gothenburg-ын Sahlgrenska Academy-ын Биоматериалын салбарын профессор Dr Marco Esposito шинэ имплантын гадаргуугийн анхны эмнэлзүйн судалгааны үр дүнг танилцууллаа. Судалгааны анхдагч үр дүнгээр B+ гадаргуу нь эмнэлзүйн хувьд аюулгүй болох нь тогтоогдсон гэж тэрээр онцоллоо. Гадаргуугийн үр дүнг өргөн хүрээний кохорт судалгааны үр дүнгээр шалгахаар одоогоор хэд хэдэн их сургуульд 100 гаран оролцогчдыг хамарсан судлагаа явагдаж байгааг танилцууллаа.

Их хурлын үеэр болсон хэвлэлийн хурал дээр MIS Implants Technologies компаний маркетингийн салбар хариуцсан дэд ерөнхийлөгч  Doron Peretz B+ имплантын гадаргуу нь V3 Implant System-ийн дахин давтагдашгүй өвөрмөц гурвалжин хэлбэртэй хавсран хатуу болон зөөлөн эдийн нөхөн төлжилтийг маш сайн сайжруулж өгч байгаа болохыг тайлбарлаад B+ төрлийн имплантын гадаргуу нь имплантын зах зээл дээр сүүлийн хэдэн жилд гарч ирж буй хамгийн бодит инноваци бөгөөд үүнийхээ тусламжтайгаар  MIS Implants Technologies имплантын салбарын энэ төрлийн сегментдээ гарцаагүй тэргүүлэгч лидер болсоныг мэдэгдлээ.

Dental Tribune Online сайтад Испанийн Complutense University-ын профессор Mariano Sanz өгсөн ярилцлагандаа “B+ гадаргуугийн шинж чанар үнэхээр сонирхол татам. Энэ их хуралд үзүүлсэн эмнэлзүйн судалгааны анхдагч үр дүнгээр B+ нь маш тогтвортой холбоос үүсгэхэд туслаж байгаа нь харагдаж байна. Хангалттай хэмжээний оссеоинтэгрэшн үүсэх асуудал үнэхээр чухал зүйл бөгөөд өнөөдөр төрөл бүрийн гадаргуугийн боловсруулалт ашиглан энэ үр дүнд хүрч чадаж байна. Гэвч оссеоинтэгрэшнийг тогтвортой хадгална гэдэг нь имплантын салбарын маш том асуудал юм. Хэрэв B+ гадаргуу нь үүнийг үнэхээр хийж чадаж байгаа нь судалгаагаар батлагдаж байгаа бол энэ бол үнэхээр гайхамшигтай инноваци гэж би үзэж байна” гэж хэлсэн байна.

B+имплантын гадаргуу нь ирэх жилийн гуравдугаар сард болох International Dental Show дээр албан ёсоор бэлэн болж нээлтээ хийх гэнэ. Дашрамд дурдахад V3 implant system нь 2015 оны сүүлийн улиралд дэлхийн 8 оронд худалдаалагдаж эхэлсэн бөгөөд одоогоор 20 000 ширхэг энэ төрлийн имплант худалдаалагдаад байна.


Tag:гадаад үйл явдал, B+ surface, MIS Implants Technologies

Бусад мэдээлэл:






avatar