“Бид бүхэн пери-имплантит (peri-implantitis)-ын үрэвсэлээс сэргийлэх ямар нэг шинэ зүйл хайж олох зайлшгүй шаардлагатай тулгараад байна"
01-Jun-2016 379 0.0 0

Өнгөрсөн 5-р сарын 26-29-нд Испани улсын Барселона хотод болсон MIS Global Conference-ийн үеэр Dental Tribune Online Израйлын  Hebrew University-ын Шүдний сургуулийн Периодонтологийн тэнхмийн эрхлэгч Prof. Lior Shapira-тай ярилцсан байна. Энэхүү ярилцлаган дээр Prof. Lior Shapira орчин үеийн имплантын хөгжлийн талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлсэнийг орчуулан хүргэж байна.

Dental Tribune Online: Prof. Shapira, таных бодлоор сүүлийн хэдэн арван жилд имплантын салбарт гарсан хамгийн чухал evolutions болон revolutions яг юу байсан бэ?

Prof. Lior Shapira: Сүүлийн хэдэн арван жилд имплантын гадаргуу гөлгөр байснаа барзгар болсон, имплантын хэлбэр бортгон байснаа конус болсоныг эс тооцвол имплантын салбарт эволюц гэж хэлэхээр зүйл маш цөөхөн байлаа. Тийм болохоор зарчимын хувьд Prof. Per-Ingvar Brånemark-ын оссеоинтэгрэшний концепцийг таницуулж байсан үед ашиглаж байсан бортгон хэлбэртэй титанан шургийг одоо ч ашигласаар л байна. Харин MIS Implants Technologies-ын санал болгосон V3 Implant System-ын гурвалжин хэлбэрийн импллантын хүзүүвч хэдийгээр маш жижиг хэмжээний өөрчилөлт мэт санагдаж байгаа ч ач холбогдлын хувьд жинхэнэ хувьсгал гэж хэлж болно. Имплантын энэхүү V концепц нь биологийн төрх байдлыг өөртөө сайтар шингээсэн тул имплантын эргэн тойронд илүү их хэмжээний цусан хангамж өгөх ясны эдийн матрикс үүсгэдэг. Энэ нь цаг хугацаа өнгөрхийн хэрээр орчины эдийн тогвортой чанарыг хадгалахад нөлөөлдөг.

Жинхэнэ хувьсгал гэж юу байна вэ гэвэл миний хувьд шүдний салбар аналог системээс дижитал системд шилжиж буйг гэж бодож байна. Энэ үйл явц нь эмнэлзүйн үйл ажиллагааг урьд хожид байгаагүйгээр өөрчилж чадаж байна. Шүдний хэв авалтаас ясны эдийн нөхөн төлжилт хүртэл бүх шатанд дижитал технологи ашиглаж байгаа нь эмчилгээний үйл явцыг түргэсгэж өгсөн нь өвчтөний хувьд маш чухал зүйл болж байна. Бид digital dentistry-н чиглэлд үсрэнгүй хурдаар шилжиж байгаа нь өвчтөнд илүү таатай нөхцөлд амжилттай эмчилгээ үйлчилгээ авах боломжийг олгож байна.

Энэхүү хөгжил дэвшил нь ирээдүйд эмч нарын эмнэлзүйн арга замыг өөрчилнө гэж та үзэж байна уу?

Миний хувьд ирээдүйд хувьсгал хийсэн мундаг имплантыг хөгжүүлэн бий болгоно гэж таамаглаж байгаа зүйл одоогоор алга.  Харин шинэ төрлийн био материалууд, 3D принтерийн хөгжилд үүнээс илүү ач холбогдол өгч байна. Би мөн түүнчилэн шүдний салбар нь шинэ төрлийн био инжинерчилэлийн бүтээгдэхүүнийг турших анхны салбар нь байх болно гэдэгт итгэлтэй байна. Учир нь хиймэл шүд болон эрүү бүтээх нь хиймэл зүрх бусад эд эрхтэн бүтээхээс хамаагүй хялбар гэж боддог.  

Ойрын таван жилийн хугацаанд имплант эмчилгээний эрэлт хэрэгцээ одоогийнхоос бараг хоёр дахин их болох хүлээлт үүсээд байна. Шүдний салбарын хувьд үүнд бэлтгэх хамгийн сайн арга зам нь юу вэ?

Их сургуулиудад хийгдэх тусгай зорилтот хөтөлбөрүүд энэ их хурал шиг хурал цуглаан семинарууд энэ асуудлыг шийдвэрлэхэд маш чухал. 25 жилийн өмнө намайг резидентийн сургалтанд сурч байхад имплантын сургалт нь сургалтын хөтөлбөрт ордоггүй байсантай адил одоо ч төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрт ордоггүй хэвээр байна. Дэлхийн хэмжээнд маш цөөхөн их сургуулиуд имплантыг төгсөлтийн өмнөх сургалтанд хамруулж байна. Миний багшилдаг манай их сургуулийн хувьд бид дөнгөж хоёр жилийн өмнөөс MIS Implants Technologies-ын дэмжлэгтэйгээр төгсөлтийн өмнөх сургалтанд имплантын талаар хичээл орж эхлээд байна. Тус сургалтанд хамрагдсан оюутнууд төгсөх жилдээ guided implant surgeries-ыг өөрсдөө хийж чаддаг болно.

Peri-implantitis нь сүүлийн жилүүдэд имплантын салбарт томоохон асуудал болоод байна. Таны бодлоор энэ тал дээр яавал хамгийн зөв арга зам болох вэ?

Тиймээ, энэ бол маш том асуудал. Судалгаагаар имплант суулгасны дараа 3-10 жил хүртэлх хугацаанд нийт имплантын 20-30%-д периимплантитын үрэвсэл үүсэж байгаа нь тогтоогдсон нь үнэхээр ноцтой асуудал. Эрсдэлт хүчин зүйлсийн хувьд периимплантитын маш олон тохиолдлуудад бид юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байдалтай байна. Мэдээж бид зарим нэг бүлэг хүмүүс тухайлбал тамхичид, чихрийн шижинтэй хүмүүст үрэвсэл үүсэх эрсдэлт хүчин зүйлс өндөр байгааг мэдэж байгаа ч энэ тал дээр удамшлын хүчин зүйлс хэрхэн нөлөөлж байгаа талаар бид үнэндээ мэдэх юм алга.

Бид одоогоор периимплантитийг яг периодонтын үрэвсэл шиг эмчилээд байгаа ч имплантын эргэн тойронд үүүсдэг үрэвсэл нь амьд шүдний эргэн тойронд үүсдэг үрэвсэлээс эрс өөр юм. Иймд тулгуур эдийн өвчний стандарт эмчилгээ нь периимплантитын тохиолдолд хэсэг зуурын л үйлчилэл үзүүлж байна. Иймд бидэнд шинэ арга зам зайлшгүй хэрэгцээтэй байна.

Нэмж хэлэхэд шүдний салбарын үйлдвэрлэгчидтэй хамтдаа бид бүхэн пери-имплантитаас сэргийлэх ямар нэг арга замыг эрэлхийлсээр л байна. Энэ тал дээр MIS Implants Technologies-ын шинээр гаргаж буй В+ имплантын гадаргуу зах зээлийг орвонгоор нь өөрчилнө гэж найдаж байна. Бид энэхүү шинэ төрлийн имплантын гадаргууг туршихад оссеоинтэгрэшний үүсэлтийг сайжруулж байгаа төдийгүй периимплантитын үрэвсэлд тэсвэртэй болох нь тогтоогдоод байгаа.

Ярилцлага өгсөнд баярлалаа


Tag:Ярилцлага, MIS Implants Technologies, шүдний имплант, периимплантит

Бусад мэдээлэл:






avatar