Parameters Associated with Marginal Bone Loss around Implant after Prosthetic Loading
01-Jun-2016 244 0.0 0

Энэхүү судалгаа нь хоршихуйгаас шалтгаалсан, тулгуур эдийн, имплантын шүдэлбэрийн параметрүүд болон имплантын орчимын ясны эдийн алдагдал (MBL) –ийн хамаарлыг ретроспектив аргачлалаар үнэлэхэд чиглэгдсэн бөгөөд имплан дээр шүдэлбэр суулгаснаас хойш 5.7±3.2 жилийн хугацаанд имплантын survival rate-ийг үнэлсэн байна.

Судалгаанд 82 өвчтөний 164 экстернал имплантыг хамруулсан ба 3-6 сарын стандарт эдгэрэлтийн хугацааны дараа имплант тус бүр дээр нэг ширхэг бүрээс эсвэл 3 ширхэг гүүрэлсэн шүдэлбэр суулгажээ. Судалгаанд хамрагдсан бүх өвчтөнүүд хатуу чанд maintenance program баримталсан ба тодорхой хугацааны давтамжтай хяналтын үзлэгт хамрагдаж шинжилгээний үр дүнг тусгай шалгагчаар үнэлүүлсэн байна. Ясны эдийн алдагдал marginal bone loss (MBL)-ыг тогтоохын тулд стандарт рентген зураг ашигласан ба хоршихуй, тулгуур эд, шүдэлбэрээс шалтгаалах параметрүүдийг тооцоолон гаргажээ. Хагарсан шаазан бүрээс болон боолт нь суларсан абатментийг имплантын алдаанд тооцоогүй байна. Хяналтын хугацааны туршид 2 имплантанд алдаа гарсан тул имплантын  survival rate 98.8% байлаа.

Cox regression analyses хийж үзэхэд ясны эдийн алдагдал ба ажлын бус талын хоршихуй (p=0.047), хангалттай бус үүдэн шүдний зам (p=0.001),хажуу бүлэг шүдний болон имплантын зам (p=0.015), имплант орчимын өнгөрийн индекс (p=0.035), шүдэлбэрийн дизайн (p=0.030), тогтоогуур (p=0.006) хамааралтай байсан байна.

Inadequate occlusal pattern guide, нүдэнд илт харагдах өнгөр, цемент тогтоогууртай гүүрэлсэн имплантын шүдэлбэрүүд зэрэг нь имплантын орчимын ясны эдийн их хэмжээний алдагдал (MBL)-тай хамааралтай байлаа.


Tag:marginal bone loss, судалгааны тойм, MBL, Research

Бусад мэдээлэл:






avatar