38 дахь удаагийн Asia Pacific Dental Congress Хонг-Конгд болох гэж байна
07-Jun-2016 0.0 0

HONG KONG: Ази номхон далайн бүсийн болон бусад бүс нутгийн шүдний эмч нар энэ зургадугаар сард энэ жилийн ээлжит Asia Pacific Dental Congress дээр хуран цуглаж шүдний салбрат гарч буй сүүлийн үеийн ололт дэвшлүүдийн талаар хэлэлцэх гэж байна. Энэ удаагийн их хуралд илтгэл тавих хүмүүсийн дунд имплантын салбарын ясны биомеханикийн чиглэлээр Тайваны National Yang-Ming University-ын Шүдний сургуулийн профессор Ming-Lun Hsu, Дэлхийн эрүүл  мэндийн байгууллагын Global Oral Health хариуцсан мэргэжилтэн Dr Hiroshi Ogawa зэрэг алдартнууд байна.

Niigata University-ын төгсөлтийн дараах сургалтын associate professor халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсээр баримжаалан хүн амын амны хөндийн эрүүл  эндийг хэрхэн сайжруулах боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Профессор Ming-Lun Hsu, Dr Hiroshi Ogawa нар Английн University of Leeds-ын профессор Monty Duggal болон бусад гадаадын илтгэгчидтэй хамтран шүдний салбарын гэмтэл судлалын сүүлийн үеийн дэвшилтэт инновациудын тухай илтгэл тавина. Prof. Monty Duggal нь Restorative Techniques in Paediatric Dentistry номын зохиолч бөгөөд уг ном нь дэлхийн 7 хэл дээр орчуулагдаж 16 000 ширхэг борлуулагдсан байна. Түүнчилэн шинжлэх ухааны 150 гаран бүтээл шүдний салбарын төрөл бүрийн ном хэвлэлийн 17 бүлгийг бие даан бэлтгэж байсан гэнэ.

Энэ удаагийн Asia Pacific Dental Congress нь 38 дахь удаагийнх бөгөөд 6-р сарын 17-19 өдрүүдэд Hong Kong Convention and Exhibition Centre-д болох гэж байна. Энэ удаагийн их хурал нь Hong Kong Dental Association ба FDI World Dental Federation-ын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн их хурлын дагалдах үзэсгэлэн яармагт DENTSPLY, Nobel Biocare ба Carestream нарын зэрэг дэлхийд нэр хүндтэй 60 гаран үйлдвэрлэгчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

“38 дахь удаагийн Asia Pacific Dental Congress-ын зохион байгуулагчдыг төлөөлөн та бүхнийг Ази тивийн эрүүл мэндийн үйлчилгээ, эрдэм шинжилгээний тэргүүлэх төв Хонг-Конгт хүрэлцэн ирж манай улсын орчин үеийн болон уламжилалт соёлын гайхамшигт дурсгалуудтай танилцахыг урьж байна” гэж Ази номхон далайн бүсийн шүдний салбарыг хариуцсан Asia Pacific Dental Federation байгууллагын ерөнхийлөгч Dr Kuan Chee-Keong мэндчилгээ дэвшүүллээ.

Илүү дэлгэрэнгүй мэдээллиийг www.apdc2016.org хаягаар авна уу


Tag:конференц, гадаад үйл явдал

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar