The seven-year cumulative survival rate of Osstem implants
08-Jun-2016 0.0 0

Young-Kyun Kim1, Bum-Su Kim1, Pil-Young Yun1, Sang-Un Mun2, Yang-Jin Yi3, Su-Gwan Kim4, Kyung-In Jeong4

1Department of Oral and Maxillofacial Surgery, 2Department of Orthodontics, 3Department of Prosthodontics, Section of Dentistry, Seoul National University Bundang Hospital, Seongnam, 4Department of Oral and Maxillofacial Surgery, School of Dentistry, Chosun University, Gwangju, Korea


Энэхүү судалгаа нь Osstem implants (Osstem Implant Co., Ltd.) бүтээгдэхүүний 7 жилийн хугацааны cumulative survival rate (амьдрах чадварын үзүүлэлтийг нэгтгэн үзүүлсэн утга)-ийг тодорхойлох зорилгоор хийгдсэн байна.

Уг судалгаанд 2003 оны 6-р сараас 2005 оны 12-р сар хүртэл 2 жил 6 сарын хугацаанд Seoul National University-ын Bundang Hospital-д эмчлэгдсэн 105 өвчтөний 467 Osstem implant-ыг хамруулсан байна. Имплантын амьдрах чадварын үзүүлэлт (survival rate)-эд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулахын тулд life table method, cross-tubulation analysis, log rank test зэрэг агачлалуудыг ашигласан байна. Амьдрах чадварт нөлөөлөх зарим хүчин зүйлсүүд болох өвчтөний нас, хүйс, имплантын диаметр, урт, имплантын төрөл, ясны эдийн мэс засал хийгдсэн эсэх, шүдэлбэр хийсэн хугацаа зэрэгийг logistic regression analysis-д үндэслэсэн Cox proportional hazard model-оор тооцоолж гаргасан байна.

Судалгааны үр дүнгийн үзүүлэлтээс харахад Osstem implants-ын амьдрах чадварын үзүүлэлт (cumulative survival rate) 7 жилийн хугацаанд 95.37% байна. The Cox proportional hazard model-ын тооцооллоор дараах хүчин зүйлсүүд нь имплантын амьдрах чадварт нөлөөлж байна гэж гарсан байна. Үүнд: имплантын диаметрийг ихэсгэх, шүдэлбэр бэлтгэх хугацааг яаравчлах, bone grafting мэс засал хийх.

Судлаачид тус судалгаандаа имплантын амьдрах чадварт нөлөөлөх хүчин зүйлсийг бүдүүн тойм байдлаар авч үзсэнийг дурдаад имплантын амьдрах чадварт нөлөөлөх шүдэлбэрийн зүгээс шалтгаалах хүчин зүйлсийг хамруулаагүй гэсэн байна. Мөн уг судалгаанд имплантын амьдрах чадварт нөлөөлөх bone graft material, membrane, тухайн хүнд байгаа эрхтэн тогтолцооны өвчнүүд, мэс засал хийгдсэн хугацаа, мэдээ алдуулалтын төрөл, шүдэлбэрийн төрөл, өвчтөний хорт зуршил, тамхи татдаг эсэх зэрэг чухал үзүүлэлтүүдийг тусгаж өгөөгүй хассан байлаа.

 


Tag:cumulative survival rate, судалгааны тойм, Research, Osstem implant

Бусад мэдээлэл:






avatar