Nobel Biocare бүрэн шүдгүйдлийн эмчилгээнд зориулж илүү сайжруулсан Locator R-Tx™ Attachment System худалдаанд гаргалаа
08-Jun-2016 0.0 0

Имплантын салбарын глобал үйлдвэрлэгч Nobel Biocare компани өөрийн бүтээгдхүүний нэр төрлөө бүрэн шүдгүйдлийн эмчилгээнд зориулсан Locator R-Tx™ Removable Denture Attachment System бүтээгдэхүүнээр өргөжүүлсэнээ зарлалаа. Locator R-Tx™ системийг энэ сарын 23-26 хооронд АНУ-ын Нью-Йорк хотод болох Nobel Biocare компаний Global Symposium арга хэмжээний үеэр нээлтийг нь хийх гэнэ.

Locator R-Tx™ ситемийг Locator® Attachment System-ын дараагийн үеийн хувьсгал авчирсан бүтээгдхүүн гэж үзэж байна. Энэхүү шинэ төрлийн бүтээгдэхүүн нь шүдний эмч нарт маш олон төрлийн давуу талуудыг санал болгож байгаа юм байна. Тус бүтээгдхүүн нь DuraTec™ төрлийн титан карбон нитрид бүрхүүлтэй бөгөөд энэ түүнд элэгдэлд тэсвэрлэх өндөр чанарыг олгодог байна. Locator R-Tx™ ситемийг хэрэглэснээр pre-angled abutments-ыг хэрэглэх шаардлагагүй болж байна.

Locator R-Tx™ attachment system нь Nobel Biocare системийн internal conical, tri-channel болон external hex connection-д зориулагдсан байна.

Nobel Biocare компаний ерөнхийлөгч Mr. Hans Geiselhöringer “Дээд зэргийн сайжруулсан гүйцэтгэл, гоо сайхны үзүүлэлт, ашиглахад хялбар байдлыг нэг дор хослуулсанаар Locator R-Tx™ Attachment System нь өвчтөнд ч эмчид ч аль алинд нь маш сайн зохицсон бүтээгдэхүүн болж чадсан” гэж хэлж байна.

Locator R-Tx™ систем нь Европ, Америк, Канадын зах зээл дээр 2016 оны 6-р сарын 1-ээс худалдаалагдаж эхэлсэн бол бусад зах зээлүүдэд 6 сарын 23-аас хойш худалдаалагдах гэнэ. Тус бүтээгдэхүүнийг store.nobelbiocare.com хаягаар онлайноор захиалан авах боломжтой.


Tag:nobel biocare, технологийн мэдээлэл

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar