Philips компани Philips Sonicare FlexCare Platinum Connected нэртэй Bluetooth connection бүхий шүдний сойз худалдаанд гаргалаа
09-Jun-2016 311 0.0 0

Philips компани Philips Sonicare app-ын тусламжтайгаар удирддаг дэлхийд хамгийн анхны гэж хэлж болох Bluetooth connection бүхий Philips Sonicare FlexCare Platinum Connected нэртэй шүдний сойз худалдаанд гаргаснаа зарлалаа.

Дэлхийн хүн амын 90 гаран хувь нь шүдний өвчинд нэрвэгдээд байгаа өнөө үед Philips компани шүдний эмчийнхээ зөвлөгөөний дагуу шүд угаах ажилбарыг хялбарханаар гүйцэтгэх боломж олгоход зориулан Philips Sonicare FlexCare Platinum Connected –ы дизайны зохиомжийг гаргасан байна.

  Philips Sonicare FlexCare Platinum Connected сойзоор шүд угаах үед Bluetooth technology-ийн тусламжтайгаар сойзны мэдээлэл Philips Sonicare app-руу дамжиж тухайн хүний өөрийн амны хөндийн 3D загварчилал дээр дүрслэгдсэн шүд угаахад онцгойлон анхаарах шаардлагатай хэсгүүдийг тодруулан харуулах бөгөөд уг зааварчилгааны тусламжтайгаар хүн шүдээ хялбарханаар хангалттай хэмжээнд угаах чадвартай болох гэнэ.

“Philips компаний хувьд бид хүмүүсийн өдөр тутмын амьдралын үйл ажиллагаанд нийцэх smart technology-ыг ашиглах боломжтой төрөл бүрийн инноваци, шийдлүүдийг эрэлхийлж байдаг юм” гэж Philips Oral Healthcare салбарын маркетингийн захирал Alexander Harris хэлж байна.

Уг сойзонд ашиглах Philips Sonicare app-ыг Apple App store ба Google Play store-оос татаж авах боломжтой юм байна.

 

 


Tag:Philips Sonicare FlexCare Platinum , шүдний сойз, технологийн мэдээлэл

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar