Гахайн биед ургуулж буй хүний эд эрхтэн нь эрхтэн шилжүүлэн суулгах салбарт тулгамдаж буй донор эрхтний хомсдлыг шийдвэрлэхэд туслана
12-Jun-2016 488 0.0 0

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарын тоо ихэссэнтэй холбоотойгоор донор эрхтний дутагдалд ороод байна. Зарим нэг хүмүүс донор эрхтнээ хүлээн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын жагсаалтанд хэдэн жилээр зоолттой байгаа бол зарим нэг нь эрхтэн шилжүүлэх цаг хугацааг хүлээж дийлэлгүй амь насаа алдсаар байна.  

Тэгвэл энэ асуудлыг бид эд эрхтнийг ургуулж чаддаг болсонор шийдэж чадах уу? гэсэн асуудал зүй ёсоор урган гарч байна.

Энэ асуудал нь зүгээр нэг шинжлэх ухааны уран зөгнөл биш юм. Шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд энэ асуудалд эд эрхтнийг ургуулж чадах хэмжээний мэдлэг мэдээлэл болон технологийн өндөрлөгт хүрч чадсан гэж найдаж байна.

Судлаачид хүний биеийн үүдэл эсийг хөгжлийн нэлээд эрт үед нь сонгон авч эрхтэн ургуулахаар ашиглаж байна. Энэ төслийн нэг онцлог нь тухайн эрхтэн нь хүний биед биш өөр амьтны биед өсөж хөгжинө.

Холбооны улсуудын статистикийн мэдээллийг харахад АНУ-ын хэмжээнд өдөр бүр 22 хүн эрхтэн шилжүүлэх хугацаагаа хүлээж чадалгүй нас барсаар байна. Дэлхий нийтээр тулгамдаад буй энэхүү донор эрхтний хомсдолтой асуудлыг шийдвэрлэх зорилгоор University of California-ын судлаачид хүн болон гахайны эсийг өөртөө агуулсан үр хөврөлийн эс гарган аваад байгаа гэнэ.

Зураг 1: Гахайн үр хөврөлд бойжуулж буй хүний биеийн үүдэл эс

Энэхүү эсийг насанд хүрсэн хүний арьс болон үснээс гарган авсан үүдэл эсээс гарган авсан бөгөөд түүнийг гахайн умайд шилжүүлэх замаар гахайн үр хөврөл дотор бойжуулсан байна. Уг үр хөврөлийг бойжуулахад угтаа нэлээд хэдэн долоо хоног хэрэгтэй боловч судлаачид гахайн үр хөврөлийн 28 дахь хоног дээр үржлийг таслан үүссэн эсийг үнэлж үзсэн байна.

Эрхтэн шилжүүлэн суулгахад шаардлагатай өвчтөнүүдэд зориулан эрхтэн ургуулахын зэрэгцээгээр энэхүү технологи нь чихрийн шижин зэрэг хүмүүсийн амьдралд аюул занал учруулдаг бусад өвчнүүдийн үед ч ашиглаж болохыг Калифорний Salk Institute for Biological Studies-ын судлаач Juan Carlos Izpisua Belmonte хэлж байна.

Izpisua Belmonte Калифорний Их Сургуулийн эрхтэн ургуудах төслийн багтай хамтран ажиллаж байгаа бөгөөд түүний хийж буй энэхүү ажил нь California Institute for Regenerative Medicine- ы Батлан хамгаалах салбарын хүрээнд үүсгэн байгуулагдсан байна.

Хүн болон амьтны гибрид эрхтэн хөгжүүлэх нь боломжтой асуудал бөгөөд үүнийг хийж гүйцэтгэхэд үүдэл эсийн биологийн шинжлэх ухааны үсрэнгүй хөгжил болон ген засварлах технологи (gene-editing technology) –ийн кобинаци энэ боломжийг олгож байна. Судлаачид амьтны ямар нэг эд эрхтэн бүтээх мэдээлэл агуулж буй ДНХ-ын тодорхой хэсгийг ажиллагаагүй болгосноор жишээ нь нойр булчирхайн ч юм уу, гахайн үр хөврөл тухайлсан эрхтэн бүтээх мэдээлэлгүй болох гэнэ.  Инэгэмэгц тухайн нөхцөл байдал дээр үүдэл эсүүд гол тоглолтоо хийх бөгөөд өсөж бойжсон үүдэл эсүүд хүний нойр булчирхайг бүтээж эхлэнэ. Гахайн үр хөврөлийн дархлалын систем ажиллахгүй болсоноор тэрээр бойжиж буй эрхтнийг огт гадны эрхтэн гэж үзэж таслан зогсоохгүй болно.

Дараачийн үе шат нь Izpisua Belmonte-ын хэлж байгаагаар өнөө үеийн гол мөрөөдөл бөгөөд хөгширсөн болон өвчилсөн эд эрхтнийг шинэ эрхтнээр сольж мянга мянган хүний амь насыг аврах гэж үзэж байна.

 

Эх сурвалж: CNN


Tag:судалгааны тойм, Stem Cell, organ transplantation

Бусад мэдээлэл:






avatar